Амьсгалын аппараттай иргэнийг үл тоон асрамжийн газрын цахилгааныг тасалжээ


"Бат гэрэлт ирээдүй" асрамжийн газар хөдөлмөрийн бэрхшээлтэй, өндөр настан 56 хүн байдаг. Энэ байгууллагыг цахилгааны төлбөр хийгээгүй гэж цахилгааныг нь тасалсан байна. "Бат гэрэлт ирээдүй" ТББ нь 2011 оноос үйл ажиллагаа явуулж байгаа. Тус байгууллага нь тендер зарлаж санхүүжилт авдаг юм байна. Энэ жилийн санхүүжилтээ авч чадаагүй байгаагаас төлбөрөө хийж амжаагүй байгаа юм байна. Үүнээс болоод Сонгинохайрхан дүүргийн цахилгаан түгээх сүлжээнд 1,5 саяын өртэй болсон аж. Гэхдээ найман зуугаад мянган төгрөгийг нь төлсөн, одоо 500 гаруй мянган төргөгийг үлдэгдэлтэй.

-Манай цахилгааныг таслахаар 3 байцаагч ирсэн. Ирэхэд нь хэлсэн. Амьсгалын аппараттай хүн байна, түргэн тусламж дуудсан байна гээд хэлсэн. Үлдэгдэл мөнгийг энэ сардаа багтаагаад өгнө гэж хэлсэн. Гэтэл ажлаа хийж байна, тэр хүмүүс үхэх сэхэх бидэнд бараг л хамаагүй гээд салгаад явсан. Энд байгаа хүмүүсийн 90 хувь нь бие даах чадваргүй, байнгын арчилгаа, асаргаа шаардлагатай хүмүүс. Таталттай, оюуны хомсдолтой, сахартай, гэнэт комд орж магадгүй хүмүүс байдаг. Цахилгаангүй маш хэцүү тул яалт ч үгүй танайхыг дуудлаа. Цахилгаангүй болохоор наад зах нь паар нь хөлдөхөөр энэ 50 хүнийг яах вэ? Энэ олон хүнийг би бүгдийг нь гэртээ багтааж шингээх боломжгүй. Хол унд ч асуудалтай боллоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
"Заан Жимни" бай шагналын зургаа дахь эзнээр Д.Алтанцоож тодорлоо 1 цагийн өмнө
Үер усны болзошгүй аюулаас сэргийлж, холбогдох байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 11 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмын долоодугаар сарын 12-ны өдрийн хөтөлбөр 11 цагийн өмнө
Хэнтий, Дорнодын хойд хэсгээр  дуу цахилгаантай аадар бороо орно 11 цагийн өмнө
“Орон нутгийн зам – хөдөлгөөний соёл 2026” нэгдсэн арга хэмжээ Өчигдөр
Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн 1554 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна Өчигдөр
Өмнөговь аймгийн Булган сумын уяач Намдагийн Хүрлээгийн шарга азарга түрүүллээ Өчигдөр
Үндэсний бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ Өчигдөр
Өнөөдрийн хурдан морьдын уралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ Өчигдөр
Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно Өчигдөр
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026/07/10
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа 2026/07/10
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа 2026/07/10
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 2026/07/09
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 2026/07/09
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/09
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 2026/07/08
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2026/07/08
Говь цөлийн найдвар 2026/07/08
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 2026/07/08