Н.Эрдэнэ-Очир: Тэр өдөр онцгой комиссын хурал дуусаад өрөөндөө үлдэж архи хэрэглэсэн байж болзошгүй байна


Энэ оны хоёрдугаар сарын 18-19-нд шилжих шөнө энэхүү харамсалтай хэрэг гарсан байна.Тодруулбал Говь-Алтай аймгийн Засаг дарга В.Рэнцэндоржийн албан ажлын  өрөөнд тус харамсалтай хэрэг болсон тухай эх сурвалжууд мэдээлж байна.

Тодруулбал Засаг дарга В.Рэнцэндорж тухайн  өдөр орлогчийнхоо төрсөн өдрийг, тамгаа гардаж аваад удаагүй байгаа тамгын газрын даргынхаа шинэ ажлыг мялааж байсан бөгөөд архидалт болох үед Засаг даргаас гадна Засаг даргын орлогч Я.Эрхэмбаяр, тамгын газрын дарга н.Отгонбаяр нар хамт байсан гэх мэдээлэл бий. Тухайн өдөр талийгаач эмэгтэйг гэртээ байхад нь дуудаж ирүүлсэн бөгөөд Говь-Алтай аймгийн Засаг дарга Талийгаач Б-г  өмнө нь ажлаа өгөхийг шаардаж байсан гэх мэдээллийг албан бус эх сурвалжууд мэдээлж байна.

Талийгаач  Б нь 2016 онд тус  аймгийн ГБХЗХХ-ийн даргаар томилогджээ. Ажилдаа хичээнгүй, идэвхи санаачлагатай, зүтгэлтэй ажилладаг сайн ажилтан байсныг ГБХЗХГ-аас хэлж байгаа юм. Талийгаач Б нь сэтгүүлч мэргэжилтэй ТВ5 болон орон нутгийн хэвлэлд ажиллаж байсан нэгэн байжээ.

Манай сурвалжлах баг яг одоо Говь-Алтай аймагт ажиллаж байна. 

Говь-Алтай аймгийн Засаг дарга өрөөндөө архи, согтууруулах ундаа хэрэглэсэн талаар аймгийн Цагдаагийн газрын Дэд дарга Н.Эрдэнэ-Очироос тодруулахад дараах тайлбарыг тэрээр “Аймгийн Засаг даргын захирамж гараад Цагдаа, Онцгой байдал, Мэргэжлийн хяналтын ажилтнууд захирамжийн биелэлтэд хяналт хийж, эргүүл шалгалт хийж байна. Архи согтууруулах ундааг даваа ба баасан гарагуудад болон орой 18 цагаас хойш хориглосон шийдвэртэй.

Аймгийн Онцгой комиссын хурал 18-ны орой болоод тарсан юм байна лээ. Цагдаагийн болон Онцгой байдлын албан хаагч нараас хуралд суугаад гараад явсан. Харин дараа нь 18-аас 19-нд шилжих шөнө аймгийн төв дээр ийм дуудлага ирээд одоо шалгаж байна. Энэ хэрэгтэй холбогдуулж хэнийг ч цагдаж хориогүй” гэсэн.

Тэгэхээр энэ өгсөн мэдээллээс үзвэл шинэ коронавирустай холбоотойгоор аймгийн Онцгой комиссоос архи, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон холбогдох шийдвэрийг гаргасан атлаа тухайн үед 20 цагаа хойш Засаг даргын өрөөнд албан тушаалтнууд архи, согтууруулах ундаа хэрэглэж байсан асуудал гаргажээ. Засаг дарга нь аймгийнхаа Онцгой комиссыг ахалдаг. Тэгэхээр дарга өөрөө өөрийнхөө гаргасан шийдвэрийг зөрчсөн асуудал яригдаж байна. Би үргэлжлүүлээд эмнэлэг ба ГБХЗХХ гэсэн газруудаас мэдээллийг танд хүргэх болно.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа 13 цагийн өмнө
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ 13 цагийн өмнө
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? 15 цагийн өмнө
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна 15 цагийн өмнө
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа 15 цагийн өмнө
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ 16 цагийн өмнө
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа 17 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 17 цагийн өмнө
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ 17 цагийн өмнө
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ 18 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орно 18 цагийн өмнө
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно Өчигдөр
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Даншиг наадам үргэлжилж байна Өчигдөр
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ Өчигдөр
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна Өчигдөр
Нийслэлд +31 градус дулаан байна Өчигдөр
Дөрвөн уулын тахилга боллоо 2025/06/28
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно 2025/06/28
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ 2025/06/28