НҮҮРС, ТӨМРИЙН ХҮДЭР, ХАЙЛУУР, ЖОНШ ЗЭРЭГ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ТҮЛХҮҮ ЭКСПОРТЛОХ ХҮСЭЛТЭЙ БАЙГААГАА ИЛЭРХИЙЛЛЭЭ


Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар /ЗГХЭГ/-ын дарга Ж.Мөнхбат Япон Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаокаг хүлээн авч уулзлаа.

Өнгөрсөн сард УИХ-ын дарга С.Энхболдын Япон Улсад хийсэн айлчлал хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд томоохон түлхэц өгсөн гэдгийг Элчин сайд тэмдэглэв.

Энэ айлчлалын үеэр талууд Стратегийн түншлэлийн "Дунд хугацааны хөтөлбөр"-т гарын үсэг зурсан. Гэрээг ажил хэрэг болгох чиглэлээр талууд идэвхтэй ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат хэлээд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг тууштай хэрэгжүүлж, давхар татварын хэлэлцээрийг ойрын үед байгуулахын төлөө байна гэлээ.

Мөн цэвэр нүүрсний технологийг Монголд нэвтрүүлж, нүүрс-химийн цогцолбор байгуулах саналыг нааштай хүлээн авсанд талархаж, дадлагажигч ажилчдын тоог нэмэх, нүүрс, төмрийн хүдэр, хайлуур жонш зэрэг бүтээгдэхүүнийг тус улсад түлхүү экспортлох хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Мөн уулзалтаар шинэ нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалтын ажлын явц, тулгамдаж байгаа зарим асуудлын талаар санал солилцлоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Намын анхан шатны байгууллагын идэвх, зохион байгуулалтад анхаарахыг хүслээ 14 минутын өмнө
Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 1 цагийн өмнө
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна 17 цагийн өмнө
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ 17 цагийн өмнө
Өмнөговь аймагт 432 зөрчил илрүүлж, зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ 17 цагийн өмнө
Үнийн өсөлт улсын хэмжээнд 11.2 хувь хүрлээ 20 цагийн өмнө
Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга" тэмцээний хошой медальтан боллоо 22 цагийн өмнө
Ирэх даваа гарагт цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Цаг агаар: Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна 23 цагийн өмнө
С.Шаарийбуу: Амьдрал баян шүү дээ. Олон жил дотогшоо уйллаа. Өнөөдөр би гадагшаа уйлж үзлээ Өчигдөр
Дэлхийн агаарын тээвэрлэгчдийн 82 дахь удаагийн дээд хэмжээний хурал боллоо Өчигдөр
Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна Өчигдөр
Номгончууд залуу малчдыг дэмжиж урамшуулахыг хүсэв Өчигдөр
Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх санаачилгыг дэмжин ажиллана Өчигдөр
Скүүтер, мопедоор үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг түр зогсоохоос өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байна Өчигдөр
Чуулган: О.Номинчимэг нарын санаачилсан “Тамхины хяналтын тухай хууль“-ийн анхны хэлэлцүүлгийг хийнэ 2026/06/19
Отгонтэнгэр хайрхны тахилгаас буцаж явсан машин онхолдож хоёр хүн нас баржээ 2026/06/19
Cu брэнд монголын волейболын спортын хөгжлийн Шинэ түүхийг бичиж байна 2026/06/19
Цаг агаар: Улаанбаатар 10 хэмийн дулаан байна 2026/06/19
(COP17) эхлэхэд 60 хоног үлдээд байна. 2026/06/18