Дорнодын газар хөдлөлт ба бусад зүйлсийн талаар


Одон орон геофизикийн хүрээлэнгээс 19-ний өдрийн 06:17 цагт 4.27 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг цахим шуудангаар мөн өдрийн 07:05 цагт онцгой байдлын албанд ирүүлсэн байна.

Үүнтэй холбоотойгоор 2016 онд Bulletin of the Seismological Society of America” сэтгүүлд гарсан 1920-1930 онд АНУ-ын Калифорни ба Лос –Анжелс хотуудын дайрсан маш хүчтэй цуврал газар хөдлөлтийн талаарх материал сонирхол татав.

АНУ-ын Геологийн албаны Сьюзан Хау, Морган Пейж нар Калифорни мужид 1920, 1930-аад онд болсон асар хүчтэй газар хөдлөлт ба тухайн үеийн газрын тос олборлолт хоорондын хамаарлыг судалсан байна. Ингэхэд газар хөдлөлтийн голомт ба төвийн байршил зэрэг сейсмологийн бусад үзүүлэлтүүд нь тус бүс нутагт өрөмдсөн цооног ба тухайн цооногоос хэдий хэмжээний газрын тос шахаж авснаас шууд хамааралтай байгаа нь харагдсан байна. Жишээлбэл, Лонг-Бичийн хүчтэй газар хөдлөлтийн төв нь 1920-оод оны сүүлээр нээсэн Хантингтон-Бич газрын тос цооногийн дотор нь байрлаж байж.

Энэхүү газар хөдлөлтүүдийг нефть шахаж авах цооног ба газар хөдлөлт хоорондын хамаарлыг тухайн үед буюу 1935 онын хүртэл газрын тосыг жинхэнэ балмад аргаар олборлож байсантай холбон тайлбарлажээ. Тэр үед аюулгүй байдал, байгаль орчны талаар хэн ч юу ч боддоггүй, бушуухан шахаж цөлмөж аваад өөр шинэ цооног нээхийг л хүсдэг байж. Иймд асар их хэмжээний газрын тос соруулан авсны дараа үүссэн хөндий зайнд нь ус шахан оруулж нөхдөггүй, хоосон хэвээр үлдээдэг байж.

Улмаар үүнээс болж хөрс нэг зэрэг хэдэн арван сантиметрээр огцом суулт өгдөг байсан нь хөрсний хугарлыг тойрсон давхарга хоорондын нэгэндээ үзүүлэх даралтыг эрс өөрчилснөөр хүчтэй газар хөдлөлт үүсэхэд хүргэдэг байсан аж.

Гэхдээ судалгаа шинжилгээний ажил байнга хийгдэж байсны ачаар газрын тос олборлогчид цооног руу ус шахаж, үүссэн хөндийг дүүргэдэг болсноор 1935 оноос хойш ийм газар хөдлөлт бараг үгүй болсон аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Намын анхан шатны байгууллагын идэвх, зохион байгуулалтад анхаарахыг хүслээ 38 минутын өмнө
Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 1 цагийн өмнө
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна 17 цагийн өмнө
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ 18 цагийн өмнө
Өмнөговь аймагт 432 зөрчил илрүүлж, зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ 18 цагийн өмнө
Үнийн өсөлт улсын хэмжээнд 11.2 хувь хүрлээ 20 цагийн өмнө
Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга" тэмцээний хошой медальтан боллоо 22 цагийн өмнө
Ирэх даваа гарагт цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Цаг агаар: Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна Өчигдөр
С.Шаарийбуу: Амьдрал баян шүү дээ. Олон жил дотогшоо уйллаа. Өнөөдөр би гадагшаа уйлж үзлээ Өчигдөр
Дэлхийн агаарын тээвэрлэгчдийн 82 дахь удаагийн дээд хэмжээний хурал боллоо Өчигдөр
Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна Өчигдөр
Номгончууд залуу малчдыг дэмжиж урамшуулахыг хүсэв Өчигдөр
Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх санаачилгыг дэмжин ажиллана 2026/06/19
Скүүтер, мопедоор үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг түр зогсоохоос өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байна 2026/06/19
Чуулган: О.Номинчимэг нарын санаачилсан “Тамхины хяналтын тухай хууль“-ийн анхны хэлэлцүүлгийг хийнэ 2026/06/19
Отгонтэнгэр хайрхны тахилгаас буцаж явсан машин онхолдож хоёр хүн нас баржээ 2026/06/19
Cu брэнд монголын волейболын спортын хөгжлийн Шинэ түүхийг бичиж байна 2026/06/19
Цаг агаар: Улаанбаатар 10 хэмийн дулаан байна 2026/06/19
(COP17) эхлэхэд 60 хоног үлдээд байна. 2026/06/18