ОНЦГОЙ КОМИСС: Хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг баярын өдрүүдэд хязгаарлана


-Хятадад хаврын баярын үеэр халдварын голомт Ухань хотоос 5 сая хүн, БНХАУ-ын хэмжээгээр 84 сая хүн шилжилт хөдөлгөөн хийсэн нь уг өвчний вирус тус улсын бүх муж төдийгүй дэлхий даяар тархаж, 14 хоногийн хугацаанд өвчлөл 34 дахин нэмэгдэх шалтгаан болсон гэсэн дүгнэлтийг хийжээ. Бид эндээс сургамж авах ёстой. Хэдхэн хоногийн дараа Цагаан сар болох гэж байна. 13 аймгийн онцгой комиссын дарга нараас санал ирсэн. Битүүний өдрөөс шинийн 1,2,3-ий өдрүүдэд Улаанбаатар хот болон бусад газраас ирэх ба аймгаас гарах хөдөлгөөнийг зогсоож өгөөч гэсэн санал ирүүлсэн. Энэ асуудлын Улсын онцгой комисс хэлэлцээд улс, хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2020 оны хоёрдугаар сарын 23-ны 08 цагаас хоёрдугаар сарын 27-ны 08 цаг хүртэл түр зогсоохоор шийдлээ. Үүнд нислэг хамаарахгүй. Бусад автобус, галт тэрэг үүнд хамаарна. Гуравдугаар сарын 2-н хүртэл нүүрсийг БНХАУ руу гаргах ажлыг түр зогсоосон. Үүнээс цааш нүүрс, газрын тосны нийлүүлэлтийг хэвийн болгох ажлыг эхлүүлнэ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Энэ жилийн наадамд 1,024 бөх барилдана 15 цагийн өмнө
“Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орууллаа 16 цагийн өмнө
Хүүхдийн амь насыг хохироосон хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ 20 цагийн өмнө
Гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 20 цагийн өмнө
Аялал жуулчлалын бүс нутаг хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газруудыг холбосон 32 км авто замын бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 20 цагийн өмнө
Цагаанчулуут сумын иргэд алслагдсан бүс нутгийн хөгжлийг эрчимжүүлэх шаардлагатайг онцоллоо 20 цагийн өмнө
“Төлөөлөгч- 45” : Налайх дүүргийн эдийн засгийг тэлэх бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байна 21 цагийн өмнө
Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай 21 цагийн өмнө
Пара хөнгөн атлетикийн улсын аварга шалгаруулах тэмцээн боллоо 22 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар хална 22 цагийн өмнө
Говийн бүсийн зөвлөлдөх уулзалт амжилттай болж дуусчээ Өчигдөр
Миат төхк 11 дэх удаагийн iosa шалгалтад амжилттай шалгууллаа Өчигдөр
Сэлэнгэ аймагт хорт хавдрын өвчлөл улсын дунджаас өндөр байна Өчигдөр
Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ Өчигдөр
Н.Номтойбаяр: УИХ-ын гишүүд, сайд дарга нарт наадмын урилга өгөхгүй Өчигдөр
Иргэд: 70 сая малтай Монголд амьдарч байж нөөцийн маханд хонож оочирлох нь гутамшигтай Өчигдөр
Засгийн газар бизнесийн орчин, ногоон эрчим хүчний хөгжлийг дэмжсэн үе шаттай ажлуудыг хэрэгжүүлж байна Өчигдөр
УИХ энэ долоо хоногт дараах асуудлыг хэлэлцэн, хаврын чуулганыг хаана Өчигдөр
Алба хаагчид 84 иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Нийслэлд +27 градус дулаан байна Өчигдөр