Ерөнхий сайдын захирамжаар Говь-Алтай аймгийн засаг дарга В.Рэнцэндоржийг ажлаас нь чөлөөлөлөх шийдвэр гаргалаа. Говь-Алтай аймгаас өчигдөр /2020.02.19/ манай сурвалжлах баг талийгаач Б-ийн хэргийн талаар мэдээллийг та бүхэндээ бэлтгэн хүргэсэн. Говь-Алтай аймгийн засаг дарга В.Рэнцэндорж өмнө нь их хэмжээний мөнгийг эхнэрийнхээ дансаар оруулж, гаргасан гэх үндэслэлээр АТГ-т тайлбар мэдүүлэг өгч байсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Түүнийг мөн танхайн хэргээр тэнсэн харгалзах ял шийтгэл авч байсан гэх мэдээлэл ч бий.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна