Д.Нарангэрэл: Өмнөд Солонгост байгаа манай иргэд халдвараас сэргийлэх зөвлөмжийг сайн биелүүлэх хэрэгтэй


Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн тархалтын дэлхийн нөхцөл байдал болон түүнтэй холбоотой авч байгаа арга хэмжээний талаар ээлжит мэдэээллийг олон нийтэд өглөө. Хэвлэлийн хурлын үеэр ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга олон Д.Нарангэрэл:

-Манайхан олноор зорчдог Өмнөд Солонгос, Япон, Сингапур зэрэг улсуудад өвчлөл эрчимтэй тархаж байна. Өмнөд Солонгост Дэгү хотод сүмийн залбиралд суусан эмэгтэй коронавирусийн халдвар авсан талаар өчигдөр мэдээлж байсан. Тэгвэл энэ эмэгтэйгээс тархсан халдвар 24 цагийн дотор 56 тохиолдол болж нэмэгдээд нийт өвдсөн хүний тоо 154 болсон байна. Өмнөд Солонгосын Сөүл, Дэгү, Чэжү гэсэн хотуудад өвчлөл бүртгэгдсэн. Иймд өвчлөл хамгийн ихээр гарсан Дэгү хотын удирдлагууд олон нийтийн газар, ялангуяа эмнэлгээр явахгүй байх, зайлшгүй эмнэлгээр орох тохиолдолд амны хаалт ашиглах, хоол хүнсээ гүйцэд болгож идэх, гараа тогтмол савандаж угаах, амьсгалын замын өвчтэй хүнээс хол байх, амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт яаралтай хандах зөвлөмжүүдийг өгсөн байна. Мөн 1335, 1339 гэсэн утас руу залгаж зөвлөмж авах боломжтойг иргэддээ сануулжээ. Манай 40 мянга гаруй иргэд Өмнөд Солонгост амьдарч байгаа. Тэд Өмнөд Солонгосын эрүүл мэндийн яамнаас гаргасан эдгээр зөвлөгөөг ягштал дагаж мөрдөх хэрэгтэй. Ер нь болж өгвөл өвчлөл гарсан 27 оронд очихгүй байхыг зөвлөж байна. Очвол 14 хоног гэртээ сайн дураар тусгаарлахыг зөвлөж байна гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
"Заан Жимни" бай шагналын зургаа дахь эзнээр Д.Алтанцоож тодорлоо 2 цагийн өмнө
Үер усны болзошгүй аюулаас сэргийлж, холбогдох байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 12 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмын долоодугаар сарын 12-ны өдрийн хөтөлбөр 12 цагийн өмнө
Хэнтий, Дорнодын хойд хэсгээр  дуу цахилгаантай аадар бороо орно 12 цагийн өмнө
“Орон нутгийн зам – хөдөлгөөний соёл 2026” нэгдсэн арга хэмжээ Өчигдөр
Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн 1554 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна Өчигдөр
Өмнөговь аймгийн Булган сумын уяач Намдагийн Хүрлээгийн шарга азарга түрүүллээ Өчигдөр
Үндэсний бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ Өчигдөр
Өнөөдрийн хурдан морьдын уралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ Өчигдөр
Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно Өчигдөр
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026/07/10
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа 2026/07/10
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа 2026/07/10
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 2026/07/09
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 2026/07/09
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/09
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 2026/07/08
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2026/07/08
Говь цөлийн найдвар 2026/07/08
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 2026/07/08