Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг: АТГ өөрийгөө өгч шалгуулахаар боллоо


Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг нь НДС-ийн өмнөх удирдлагыг хуулийн байгууллагууд шалгаж байгаа асуудалтай холбоотой тайлбарыг хэвлэл мэдээлэлд өглөө. Тэрээр: 

-Миний өмнө сайдаар ажиллаж байсан хүнийг НДС-тай холбоотой шалгаж, түр саатуулж байгаа тухай яриа их явах болсон. Зарим нь НДС-ийн мөнгө алдагдсанд С.Чинзориг буруутай мэтээр ярьж байна. Тухай бүрд тайлбар өгч байсан ч гүтгэлэг тасрахгүй байна. Янз нь сонгууль дуустал тасрахгүй шинжтэй, миний болон байгууллагын нэр төрийг үргэлжлүүлэн гүтгэсээр байх юм шиг байна. Саяхан намайг прокурорын газраас яллагдагчаар мөрдөн шалгахаар боллоо гэсэн цуурхал тараасан байна. Би АТГ-д хандан эрх ашгийн зөрчил байгаа эсэх, бусдад давуу байдал олгосон зүйл байгаа эсэхийг шалгаж өгөх хүсэлтийг гаргасан. Төрийн өндөр албан тушаалтнууд элдэв хэрэгт холбогдоод чимээ тасардаг. Иймд би үүнийг нэг мөр цэглэхийн тулд өөрийгөө шалгуулаад үнэн худлаа шалгуулахаар боллоо.

Мөн намайг прокуророос яллагдагчаар татсан гэсэн гүтгэлэг явж байна. Иймд Ерөнхий прокурорт хандан намайг татсан эсэхийг тодруулж тайлбар өгөхийг хүссэн өргөдөл өгсөн.

Зөрчлийн хуулиар гүтгэсэн этгээдэд оноодог ял инээдэмтэй юм байгаа. Ердөө 2 сая 500 мянгаар торгодог. Одоо ЗГ-аас энэ хуульд өөрчлөлт орсон. Энэ хууль хоёрдугаар сарын 27-оос мөрдөж эхэлнэ. Одоо шинэ хуулиар эрүүгийн хуулиар мөрддөг болсон. Иймд зарим нь шинэ хууль үйлчилж эхлэхээс өмнө гүтгээд 2,5 саяар торгуулъя гэж бодож байна гэж харж байгаа. Иймд ЦЕГ-т Зөрчлийн хуулиар үнэнийг тогтоож өгөх хүсэлтийг гаргасан. Энэ гүтгэлгийг зайлшгүй ЦЕГ-аар шалгуулах хэрэгтэй гэж үзсэн.

Бямбабаатар Монгол гэсэн хаягаас намайг яллагдагчаар татлаа гэсэн гүтгэлэг тараасан. Энэ хаягийг жинхэнэ байна уу үгүй гэдгийг шалгуулахаар ТЕГ-ын кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст өгсөн.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
"Заан Жимни" бай шагналын зургаа дахь эзнээр Д.Алтанцоож тодорлоо 2 цагийн өмнө
Үер усны болзошгүй аюулаас сэргийлж, холбогдох байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 12 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмын долоодугаар сарын 12-ны өдрийн хөтөлбөр 12 цагийн өмнө
Хэнтий, Дорнодын хойд хэсгээр  дуу цахилгаантай аадар бороо орно 12 цагийн өмнө
“Орон нутгийн зам – хөдөлгөөний соёл 2026” нэгдсэн арга хэмжээ Өчигдөр
Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн 1554 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна Өчигдөр
Өмнөговь аймгийн Булган сумын уяач Намдагийн Хүрлээгийн шарга азарга түрүүллээ Өчигдөр
Үндэсний бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ Өчигдөр
Өнөөдрийн хурдан морьдын уралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ Өчигдөр
Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно Өчигдөр
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026/07/10
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа 2026/07/10
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа 2026/07/10
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 2026/07/09
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 2026/07/09
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/09
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 2026/07/08
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2026/07/08
Говь цөлийн найдвар 2026/07/08
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 2026/07/08