“Тэтгэврийн зээлийг тэглэх санхүүгийн эх үүсвэрийг олохын тулд маш богино хугацаанд өргөжүүлж барих хэрэгтэй”


-“Эрдэнэс” бонд нь жилийн 6 хувийн өгөөжтэй 6 жилийн хугацаатай. Тэтгэврийн зээл тэглэх санхүүгийн механизмыг анхнаасаа Монгол банкны санаачилга дээр үндэслэж хийгдсэн ажил. Тийм учраас үүнийг Монгол банк зохицуулж өгөх юм. Энэ удаад арилжааны банкнуудтай Монгол банк урьдчилаад тохиролцсон дагуу явагдаж байгаа юм. Тиймээс өнөөдөр манай 6 хувийн хүүтэй бондыг худалдан авах гэрээг өнөөдөр байгуулж байна. Энэ бондын 63,6 хувийг “Хаан банк”, 22, 3 хувийг нь “Төрийн банк” авсан үлдсэн хувийг нь бусад долоон банк авлаа.

-Салхитын мөнгөний орд хэзээнээс эдийн засгийн эргэлтэд орох вэ?

-Салхитын мөнгөний ордын шинэ ТЭЗҮ гарсан. Ордын үйл ажиллагаа эхэлсэн, явж байгаа. Оны өмнө Монгол банканд алт, мөнгө худалдах гэрээг хийсэн. Гэрээний дагуу бид 570 кг мөнгөний дээжийг тушаасан. Тэтгэврийн зээл холбоотой санхүүгийн эх үүсвэрийг бий болгохын тулд баяжуулах үйлдвэрээ маш богино хугацаанд барих ёстой. Олборлолтыг идэвхжүүлэхийн тулд “Эрдэнэс-Сильвер ресурс” охин компани маш хурдтай ажиллаж байгаа.

-Хаалттай дотоод бондыг гаргаснаар эдийн засагт ямар нөлөө үзүүлэх вэ?

-Энэ бондын буцаан төлөгдөх барьцаа нь зөвхөн Салхитын мөнгөний орд. Батлагдсан нөөцийн тайлан дээр суурилсан шинэ ТЭЗҮ гарсан. Ингээд мөнгөний чөлөөт үлдэгдэл нь 5 жилийн хугацаанд 583 тэрбум төгрөг. Үүн дээр үндэслээд гаргаж байгаа юм. Мөн орлогын татвараас чөлөөлөх асуудлыг шийднэ. Ингэвэл 780 тэрбум төгрөгийг эх үүсвэр гарч ирнэ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Энэ жилийн наадамд 1,024 бөх барилдана 16 цагийн өмнө
“Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орууллаа 17 цагийн өмнө
Хүүхдийн амь насыг хохироосон хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ 21 цагийн өмнө
Гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 21 цагийн өмнө
Аялал жуулчлалын бүс нутаг хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газруудыг холбосон 32 км авто замын бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 21 цагийн өмнө
Цагаанчулуут сумын иргэд алслагдсан бүс нутгийн хөгжлийг эрчимжүүлэх шаардлагатайг онцоллоо 21 цагийн өмнө
“Төлөөлөгч- 45” : Налайх дүүргийн эдийн засгийг тэлэх бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байна 22 цагийн өмнө
Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай 23 цагийн өмнө
Пара хөнгөн атлетикийн улсын аварга шалгаруулах тэмцээн боллоо 23 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар хална 23 цагийн өмнө
Говийн бүсийн зөвлөлдөх уулзалт амжилттай болж дуусчээ Өчигдөр
Миат төхк 11 дэх удаагийн iosa шалгалтад амжилттай шалгууллаа Өчигдөр
Сэлэнгэ аймагт хорт хавдрын өвчлөл улсын дунджаас өндөр байна Өчигдөр
Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ Өчигдөр
Н.Номтойбаяр: УИХ-ын гишүүд, сайд дарга нарт наадмын урилга өгөхгүй Өчигдөр
Иргэд: 70 сая малтай Монголд амьдарч байж нөөцийн маханд хонож оочирлох нь гутамшигтай Өчигдөр
Засгийн газар бизнесийн орчин, ногоон эрчим хүчний хөгжлийг дэмжсэн үе шаттай ажлуудыг хэрэгжүүлж байна Өчигдөр
УИХ энэ долоо хоногт дараах асуудлыг хэлэлцэн, хаврын чуулганыг хаана Өчигдөр
Алба хаагчид 84 иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Нийслэлд +27 градус дулаан байна 2026/06/29