Remax компаниас тусгай зөвшөөрөл болон үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн талаар мэдээлэл өгч байна


“Remax Mongolia” бүсийн бизнес хөгжил хариуцсан дэд Ерөнхийлөгч Г.Одбаяртай франчайзинг ба үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн талаар ярилцаж зарим зүйлийг тодруулсан юм.

-Франчайз бол их өргөн хүрээтэй ойлголт. Монгол шиг хөгжиж байгаа улсад франчайз маш их хэрэгтэй. Олон улсын ноу-хау мэдлэгийг өөрийн улсдаа шингээж, салбар тус бүртээ хурдтай хөгжих боломжийг франчайз олгодог. Жишээ нь, үл хөдлөх хөрөнгийн зуучлалын салбарт франчайз нэвтэрснээр илүү хурдтай хөгжих боломжийг бий болгож өгч байгаа юм.

-Үл хөдлөх хөрөнгийн зах зээл дээр Remax компани орж ирээд тодорхой хугацаа өнгөрлөө, зах зээл дээр ямаршуу байр суурьтай байна вэ?

-Манай “Remax Mongolia” бүс маань  2015 оноос, тав дах жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Үл хөдлөх хөрөнгийн зах зээл дээр Монголд нийт 35-45 мянган үл хөдлөх хөрөнгө эргэлдэж байдаг. Энэ бол өнгөрсөн оны байдлаарх мэдээ. “Remax Mongolia” –ийн агентууд эцсийн хэрэглэгчдэд илүү аюулгүй, элдэв эрсдэлээс илүүтэй хамгаалагдсан, илүү сайн үйлчилгээг үзүүлэхийг зорьж байдаг.

-Үл хөдлөх хөрөнгийн зах зээл дэх хүрээгээ хэр тэлсэн бэ?

-2019 оны байдлаар манайх 319 тэрбум төгрөгийг үйлчилгээ үзүүллээ. Нийт гүйлгээний тоо 4000 гаруй гарсан. Гүйлгээ гэдэг маань үл хөдлөх хөрөнгийг худалдах болон түрээслэхэд зуучилсан гэрээг хэлж байгаа юм. “Remax Mongolia” бүсийн хувьд 42 брокер оффис, 700 гаруй агентуудтай хамтарч ажиллаж байна. Салбарууд мань 100 хувь Монголын хөрөнгө оруулалттай компаниуд байдаг. Франчайзын хувьд манай иргэд болон байгууллагууд юу гэж ойлгодог вэ гэхээр бүх хөрөнгө нь гадагшаа урсаж гардаг гэсэн ташаа ойлголттой явдаг. Үнэн хэрэг дээрээ бол зөвхөн мэдлэгийг худалдаж аваад, энэ мэдлэгийг ашиглаж дотоодын эдийн засагтаа эргэлдүүлж байгаа хэрэг юм. Тэгэхээр гадагшаа мөнгө урсана гэсэн ойлголт байхгүй. Бид зөвхөн эрхийг л авахад тодорхой хэмжээний төлбөрийг төлж байгаа юм. Бусад бүх хөрөнгө дотооддоо эргэлдэж байдаг гэдгийг маш сайн ойлгож авах хэрэгтэй.

-“Remax Mongolia” тусгай зөвшөөрөлтэй юу?

-Үл хөдлөх хөрөнгийг зуучлалын салбарт зохицуулалт Монгол улсад байхгүй байсан. Ганцхан иргэний хуулиар л зохицуулдаг байсан. Үл хөдлөх хөрөнгийн зуучлалын салбарыг тусгай зөвшөөрөлтэй болгох асуудал яригдаж эхэлж байгаа. Ийм тусгай зөвшөөрөл авдаг болбол тухайн агентууд ба үл хөдлөх хөрөнгийг зуучлалын компаниудад өндөр шаардлага, шалгуурыг илүү өндөр тавьдаг болно. Харин ингээд тусгай зөвшөөрөлтэй болбол байгууллагууд цаашдаа стандартын дагуу үйл ажиллагаа явуулдаг болно. Хамгийн гол нь эцсийн хэрэглэгч үйлчилгээгээ бүрэн, хурдан шуурхай авч чаддаг болно. Иймд Санхүүгийн зохицуулах хорооноос манай салбарыг тусгай зөвшөөрөлтэй болгох талаар хэлэлцүүлэг явуулж байгаа. Үүнд үл хөдлөх салбарт үйл ажиллагаа явуулж байгаа олон байгууллагууд санал бодлоо илэрхийлж байгаа. Бид өөрийн зүгээс тусгай зөвшөөрөлтэй болгох тухай Санхүүгийн зохицуулах хорооны санаачилгыг 100 хувь дэмжиж байгаа. Ер нь үл хөдлөх хөрөнгийн зуучлалын салбар нь тус тусдаа бие даасан олон холбоодтой байна. Тэгэхээр бид нэг малгайн дор, нэгдсэн холбоо байгуулах, бүх холбоод адил тэгш эрхтэй тийм нэгдсэн холбоо байгуулах талаар их хичээж байна.

-Иргэд “Remax Mongolia”-аар зуучлуулахдаа төрлийн үйлчилгээг илүү авдаг юм бэ?

-Үл хөдлөх хөрөнгийг ихэнх гэрээ нь амьдран амьдран суух зориулалттай орон сууцных байдаг. Ингээд ихэнх нь орон сууц, тэгээд орон сууц, дараа нь арилжаа үйлчилгээний талбай гэх  мэт газрыг манайхаар зуучлуулж авдаг. Бид мөн хөрөнгө оруулалтын үйлчилгээг үзүүлдэг. Гэхдээ зөвхөн үл хөдлөх хөрөнгийг хөрөнгө оруулалтын үйлчилгээг үзүүлнэ.

-Зуучлалын хөлс ямар үнэтэй байдаг вэ?

-Зуучлалын хөлс гэвэл орон сууцнаас худалдааны үнийн 2,2 хувийг. Хаус, хотхон, сингл хаус, таун хаус дээр 2,75 хувийг авдаг.  Газар дээр 5 хувийг. Объектын талбайн худалдаан дээр 3,3 хувь. Түрээс дээр тухайн гэрээнээс шалтгаална. Жишээлбэл, тухайн объектыг зургаан сараас дээш хугацаагаар түрээслэхээр бол нэг сарын түрээсийн 88 хувийг, 31-179 хоног бол 55 хувийг, 1-31 хоног хүртэл бол 22 хувийг авдаг.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
"Заан Жимни" бай шагналын зургаа дахь эзнээр Д.Алтанцоож тодорлоо 2 цагийн өмнө
Үер усны болзошгүй аюулаас сэргийлж, холбогдох байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 12 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмын долоодугаар сарын 12-ны өдрийн хөтөлбөр 12 цагийн өмнө
Хэнтий, Дорнодын хойд хэсгээр  дуу цахилгаантай аадар бороо орно 12 цагийн өмнө
“Орон нутгийн зам – хөдөлгөөний соёл 2026” нэгдсэн арга хэмжээ Өчигдөр
Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн 1554 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна Өчигдөр
Өмнөговь аймгийн Булган сумын уяач Намдагийн Хүрлээгийн шарга азарга түрүүллээ Өчигдөр
Үндэсний бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ Өчигдөр
Өнөөдрийн хурдан морьдын уралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ Өчигдөр
Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно Өчигдөр
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026/07/10
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа 2026/07/10
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа 2026/07/10
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 2026/07/09
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 2026/07/09
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/09
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 2026/07/08
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2026/07/08
Говь цөлийн найдвар 2026/07/08
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 2026/07/08