Маргааш өглөөний 08.00 цагаас эхэлж хотоос орох ба гарах бүх пост, зам, гарц гармууд хаагдана. Бусад газруудад Цагдаагийн байгууллагаас эргүүл хяналтын ажиллагаа 24 цагаар явагдана. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч хүйтэн байхыг Цаг уур орчны шинжилгээний газраас анхааруулж буй.Хориглолт тогтоосон өдрүүдэд цаг агаарын байдал муудаж, их хэмжээний цас орж халтиргаа гулгаа үүсэж, замын нөхцөл байдал хүндэрч болзошгүй байгаа юм. Иймд иргэд батлагдаагүй зам, замгүй хэсгээр уул, ус, хад асгатай газраар зорчиж өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд аюул, занал учруулахгүй байхын анхааруулж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна