БНСУ Эрүүл мэнд нийгмийн хамгаалалын яамны албаны мэдээгээр 2 сарын 23 ний өглөөний 9 цагийн байдлаар нийт 556 хүн коронавирусаар өвчилж дөрвөн хүн нас барсан тухай мэдээллэв. Хамгийн их тархалттай байгаа “Тэгү” хотын дарга хэвлэлийн хурал хийлээ. Ингэхдээ “Шинчонжи” цуглааны үлдсэн 600 орчим хүмүүсийн нэрсийг гаргахаар цагдаагийн байгууллагатай хамтарч ажиллаж байна. Коронавирусын халдвар хурдацтай өсч байгаа тул эмнэлгийн ор дутагдахаар байгаа тул Төв засгийн газрын дэмжлэг авахаар болж байна гэж мэдэгдлээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна