У.Хүрэлсүх: Аюулт өвчний халдвараас сэргийлэх, таслан зогсооход иргэн бүрийн үүрэг

Өнөрцэцэг
2020/02/23

Монгол сайхан эх орондоо ажиллаж, амьдарч байгаа болон дэлхийн өнцөг булан бүрт тархан суугаа элэг нэгт Монголчууд та бүгддээ сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье.

Хувьтай хүн хулгана жилийг үздэг хэмээн бэлэгшээдэгчлэн олон түмний буян заяа тэгширсэн сайхан жил гарч байна. Цагаан сар бол Монголчууд бидний өв соёлоо өвлүүлэх, удам судар, ураг төрлөө мэдэлцэх, эв эеийг эрхэмлэн дээдлэх, төрт ёс, тусгаар тогтнолын дархлааг илтгэсэн уламжлалт сайхан баяр.

Энэ жил хөрш БНХАУ болон дэлхийн олон оронд Шинэ коронавирусийн өвчин дэгдэж, мянга мянган хүний амь нас, эрүүл мэнд хохирч, нийгэм, эдийн засагт асар их дарамт учруулж байна. Манай улсад энэ өвчний халдвар тархах өндөр эрсдэлтэй учир төр, засгаас болзошгүй аюулаас сэргийлэн боломжтой бүх арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлж байна.

Гэхдээ бид тайвширч болохгүй. Аюулт өвчний халдвараас сэргийлэх, таслан зогсооход иргэн бүрийн үүрэг, хариуцлага, оролцоо хамгийн чухал байна.

Та бүхэн сар шинийн баяраараа ёс заншлаа гүйцэтгэн, азай буурлуудынхаа амар мэндийг эрж, цахимаар золголт хийхийг Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд дахин уриалж байна. Бид ямар их хариуцлагатай ард түмэн болохоо энэ цагаан сараар харуулцгаая.

Ингээд ирж буй төмөр хулгана жилдээ айл өрх бүрийн амьдрал ахуй өөдлөн дэвжиж, төр улсаараа элбэг дэлбэг, түмэн олноороо тэнүүн жаргалтай байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Сар шинэдээ сайхан шинэлээрэй.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Энэ жилийн наадамд 1,024 бөх барилдана 15 цагийн өмнө
“Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орууллаа 16 цагийн өмнө
Хүүхдийн амь насыг хохироосон хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ 20 цагийн өмнө
Гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 20 цагийн өмнө
Аялал жуулчлалын бүс нутаг хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газруудыг холбосон 32 км авто замын бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 21 цагийн өмнө
Цагаанчулуут сумын иргэд алслагдсан бүс нутгийн хөгжлийг эрчимжүүлэх шаардлагатайг онцоллоо 21 цагийн өмнө
“Төлөөлөгч- 45” : Налайх дүүргийн эдийн засгийг тэлэх бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байна 22 цагийн өмнө
Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай 22 цагийн өмнө
Пара хөнгөн атлетикийн улсын аварга шалгаруулах тэмцээн боллоо 22 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар хална 22 цагийн өмнө
Говийн бүсийн зөвлөлдөх уулзалт амжилттай болж дуусчээ Өчигдөр
Миат төхк 11 дэх удаагийн iosa шалгалтад амжилттай шалгууллаа Өчигдөр
Сэлэнгэ аймагт хорт хавдрын өвчлөл улсын дунджаас өндөр байна Өчигдөр
Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ Өчигдөр
Н.Номтойбаяр: УИХ-ын гишүүд, сайд дарга нарт наадмын урилга өгөхгүй Өчигдөр
Иргэд: 70 сая малтай Монголд амьдарч байж нөөцийн маханд хонож оочирлох нь гутамшигтай Өчигдөр
Засгийн газар бизнесийн орчин, ногоон эрчим хүчний хөгжлийг дэмжсэн үе шаттай ажлуудыг хэрэгжүүлж байна Өчигдөр
УИХ энэ долоо хоногт дараах асуудлыг хэлэлцэн, хаврын чуулганыг хаана Өчигдөр
Алба хаагчид 84 иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Нийслэлд +27 градус дулаан байна Өчигдөр