2020 оны хоёрдугаар сарын 21-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан хоёр тохиолдлын шинжилгээний хариу нь сөрөг гарсан. Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтод тусгаарлагдсан 12 хүнийг давтан шинжилгээнд оруулахад сөрөг хариу гарч хяналтын өдрүүд нь дуусч байна. Өчигдөр буюу 2020 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр ХӨСҮТ-д коронавирусийн халдвар байж болзошгүй зургаан сэжигтэй тохиолдол тусгаарлагдсан. Шинжилгээ хийгдэж байна, маргааш хариу нь гарна гэж ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү мэдэгдлээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна