Дорнод аймгийн онцгой комиссоос шуурхай мэдээлэл хийлээ. БНСУ-аас энэ сарын 19-20 –ны өдрүүдэд Дорнод аймгийн 13 иргэн иржээ. Эдгээр иргэдийг 14 хоногийн хугацаанд гэрээсээ гарахгүй, олон нийтийн газраар явахыг хориглож төрийн байгууллагуудаас хяналт тавьж байна. Эдгээр иргэдээс нэг иргэн нь дэглэм зөрчиж "Петрочайна дачин тамсаг" компанийн газрын тосны 19-р талбайруу буюу ажилруугаа явжээ.
Холбогдох төрийн байгууллагуудаас анхааруулсаар байтал үүнийг нь хүлээж авалгүй ажлынхаа байрлуу явсан иргэнд Зөрчлийн хуулийн дагуу арга хэмжээ авна гэдгээ холбогдох албаныхан хэлж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна