Өнөөдөр буюу 2020 оны хоёрдугаар сарын 23 нд 15:55 цагт БНСУ-ын "Инчеон–Улаанбаатар" чиглэлийн КЕ-867 дугаартай нислэгээр Тэгү хотоос сүмийн шугамаар ирсэн хоёр, нэг гэр бүлийн дөрөв нийт зургаан солонгос иргэнийг Мэргэжлийн хяналтын байгууллагаас тусгаарлан, ХӨСҮТ-д шилжүүллээ.
Мөн 20:42 цагт Пусан-Улаанбаатар чиглэлийн ОМ 312 дугаартай нислэгээр Дэгү хотоос ирсэн болон тус хотоор дамжсан нийт 18 монгол иргэнийг түр тусгаарлаж хоолой хөндүүрлэсэн гэх зовиуртай нэг иргэнийг ХӨСҮТ-д шилжүүлж, 17 иргэнийг түр тусгаарлаж хяналтад аваад байна. Бусад зорчигчдод нарийвчилсан тандалт хийж хил нэвтрүүллээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна