БНСУ-д коронавирусийн халдвар хүрээгээ тэлж, тэнд эмчлүүлж байсан монгол иргэн нас барсантай холбогдуулан нэгэн мэдэгдэл гаргажээ. Тэд мэдэгдэлдээ “Корона вирусийн тархалттай холбоотойгоор эдгээр Монгол иргэдтэй яаралтай холбоотой барих шаардлагатай байгаа тул хайж байна.
Бусад хүмүүстэй андуурагдах эрсдэлтэй тул хувийн мэдээллийг нь оруулахаас өөр арга байсангүй. Таньж мэдэх хүн байвал холбож өгнө үү. Утас 0315508432” гэжээ. Бидэнд ирсэн эх сурвалжийн мэдээлж байгаагаар талийгаач О-той хамт 144 хүн зорчсон байна. Эдгээрээс 46 нь одоо Монгол Улсад байгаа гэх мэдээлэл бий. Тэдгээр иргэдийг яг одоо "Асралт мед" эмнэлэгт тусгаарлаж шинжилгээ аваад эхэлжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна