БНСУ-д нас барсан иргэний Орхон аймаг дахь ар гэрийнхнийг шинжилгээнд хамруулжээ


Дөнгөж сая Орхон аймгийн Онцгой комисс хуралдлаа. 

 

Өнөөдрийн байдлаар Орхон аймагт корона вирусийн сэжигтэй 3 тохиолдлыг тусгаарлаж, 3 иргэнээс сорьц авч нийт 6 шинжилгээг ХӨСҮТ-д хүргүүлээд байна.
Үүнд:
- 2020 оны 2-р сарын 24-нд иргэн О халуурч, хоолой өвдсөн шинж тэмдэгтэй байгааг тандалтаар илрүүлсэн. Одоогоор биеийн байдал хэвийн БОЭТ-ийн Халдвартын тасагт тусгаарлаад байна. Тэрээр 2019 оны 12-р сард БНСУ-ын Сөүл хотод 2 сар гаруйн хугацаанд ажилласан. 2020 оны 2-р сарын 20-нд Монгол Улсад ирсэн. /Шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй гарсан/

 


- 2020 оны 2-р сарын 25-нд иргэн А халуурч, хоолой өвдсөн шинж тэмдэгтэй байгааг тандалтаар илрүүлсэн. Одоогоор биеийн байдал хэвийн БОЭТ-ийн Халдвартын тасагт тусгаарлаад байна. Тэрээр 2020 оны 2-р сарын 16-нд БНСУ-ын Сөүл  хотод хувийн ажлаар очсон. 2020 оны 2-р сарын 21-нд Монгол Улсад ирсэн. Уг иргэний гэр бүлийн хүнд  халуурах шинж тэмдэг илэрсэн тул мөн тусгаарлаад буй.

 


- Мөн вирусийн халдвар авч БНСУ-д нас барсан Орхон аймгийн 35 настай иргэний ар гэрийн 3 хүнээс шинжилгээний сорьцыг аваад байна.

 


- 2020 оны 2-р сарын 19-өөс хойш БНСУ-аас Орхон аймагт нийтдээ 62 иргэн ирсэн. Эдгээр иргэдийн Эрдэнэт хотод оршин сууж буй хаяг, байршлыг иргэдэд нээлттэй мэдээлэхээр боллоо. Тэднийг өдөр бүр гэрээр тандалт, судалгаанд хамруулж байна.

 


- 2020 оны 1-р сарын 28-аас 2-р сарын 18-ны өдрүүдэд урд хөрштэй хиллэдэг боомтуудад хүнд даацын авто машины жолоочоор ажиллаж, Орхон аймагт ирсэн 98 иргэнийг өдөр бүр тандалт, судалгаанд хамруулж байна. ЭМЯ-аас Монгол Улсад “Covid-19” илрээгүйг цаг тухайд нь мэдээлж байгаа хэдий ч эрсдэл өндөр байгаа энэ үед иргэд айлчин золгуут хийх, олноороо цуглах, амны хаалт хэрэглэхгүй байх зэрэг асуудал Эрдэнэт хотын хэмжээнд нийтлэг гарч байгааг мэргэжлийн байгууллагуудаас танилцуулж байна. Иймд иргэд та бүхэн төр засгаас гаргаж буй сэрэмжлүүлгийг чандлан сахиарай.

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС ДАРААХ ШИЙДВЭРИЙГ ГАРГАЛАА. 

- Аймгийн хэмжээнд байгууллагын золголтыг хориглосон шийдвэрийг зөрчсөн тохиолдолд хуулийн хариуцлага тооцох


- Нийтийн тээврийн хэрэгслүүдэд ариутгал халдвагүйтгэл хийх


- Хотын хэмжээнд хийгдэж буй ариутгал халдваргүйтгэлийг хуваарийн дагуу үргэлжлүүлэх


- Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Эрдэнэт сувиллын цогцолборыг болзошгүй үеийн тусгаарлалтад бэлтгэх


- Урьдчилан сэргийлэх арга хэмжээ, вирусийн хор хөнөөлийн талаарх мэдээллийг иргэдэд олон удаагийн давтамжаар хүргэх 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
"Заан Жимни" бай шагналын зургаа дахь эзнээр Д.Алтанцоож тодорлоо 3 цагийн өмнө
Үер усны болзошгүй аюулаас сэргийлж, холбогдох байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 13 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмын долоодугаар сарын 12-ны өдрийн хөтөлбөр 13 цагийн өмнө
Хэнтий, Дорнодын хойд хэсгээр  дуу цахилгаантай аадар бороо орно 13 цагийн өмнө
“Орон нутгийн зам – хөдөлгөөний соёл 2026” нэгдсэн арга хэмжээ Өчигдөр
Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн 1554 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна Өчигдөр
Өмнөговь аймгийн Булган сумын уяач Намдагийн Хүрлээгийн шарга азарга түрүүллээ Өчигдөр
Үндэсний бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ Өчигдөр
Өнөөдрийн хурдан морьдын уралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ Өчигдөр
Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно Өчигдөр
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026/07/10
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа 2026/07/10
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа 2026/07/10
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 2026/07/09
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 2026/07/09
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/09
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 2026/07/08
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2026/07/08
Говь цөлийн найдвар 2026/07/08
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 2026/07/08