БНСУ-д нас барсан Монгол Улсын иргэн О-той хамт ОМ-301 нислэгээр БНСУ руу зорчсон 147 хүнээс Монгол Улсын 48 иргэн энэ сарын 13-наас 24-нд Монгол Улсад буцаж ирсэн байгаа аж. Харин 48 иргэнийг шуурхай хайсны эцэст бүгдийг нь олоод “Асралт мед” эмнэлэгт тусгаарлажээ. Тусгаарласан тэдгээр иргэдээс коронавирус илрээгүй бөгөөд бүгд сөрөг гарчээ. Талийгаач “О”-г сахиж байсан ах, дүү ойр дотны зургаан хүнээс шинжилгээ авахад сөрөг гарсан байна. Энэ талаар манай сэтгүүлч Н.Өнөрцэцэг ЦЕГ-аас тодрууллаа.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна