УИХ-ын сонгууль 2020: Хэзээ, юу болох вэ?

Өнөрцэцэг
2020/02/27

Дөрөвхөн сарын дараа манай улсад УИХ-ын ээлжит  сонгууль болох гэж байна.

УИХ-ын сонгуулийн тухай хуулийг парламент 2019 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр баталсан бөгөөд энэхүү шинэ хуулийн дагуу энэ удаагийн ээлжит сонгууль явагдах юм.

Уг хуулийг баталснаасаа хойш гурван өдрийн дараа буюу 2019 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн билээ.

Хууль хэрэгжиж эхэлснээр сонгогчдын шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах хугацаа, сонгуулийн сурталчилгааны хоногийн тоо, тойргийн тоог тогтох, хандивын данс нээх хугацаа, нэр дэвшигчид үнэмлэхээ гардах өдөр, сонгуулийн санал хураалт болох өдөр, санал хурааж эхлэх, дуусгах цаг, УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай шийдвэр гаргах хугацаагэхчлэнолонүйл явдлыг болох он, сар, өдөр, цагтайг нь хэдийнэ товлосон учир хуулийн дагуу хэзээ, юу болох талаар гол мэдээллийг товч тодорхойлон хүргэж байна. 2020 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр УИХ-аас баталсан тогтоолд тусгаснаар  Монгол Улсын аймгийг 20, нийслэлийг 9 тойрог болгож, сонгуулийн 29 тойрог байгууллаа.

УИХ-ын сонгуульд нэр дэвших төрийн албанд ажиллаж байгаа хүмүүс 2020 оны нэгдүгээр сарын 01-нээс өмнө ажлаа өгч, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна.

УИХ-ын ээлжилт сонгууль явагдахтай холбоотойгоор иргэд засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг 2020 оны 02 дугаарсарын 01-ний өдрөөс зогсоосон.

Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг санал авах өдрийн дараах өдөр буюу 2020 оны зургаадугаар сарын 25-ны өдрөөс сэргээнэ.

Сонгогч нь сонгогчийн нэрийн жагсаалт дахь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн мэдээлэлтэй 2020 оны зургаадугаар сарын 10-наас өмнө танилцах эрхтэй бөгөөд хэрвээ мэдээлэл зөрүүтэй бүртгэгдсэн бол санал хураалт болох өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө Бүртгэлийн төв байгууллагад өргөдөл гаргаж, шийдвэрлүүлнэ.

Хуульд зааснаар улстөрийн нам, эвсэл нь санал авах өдрөөс 60-аас доошгүй  хоногийн өмнө сонгуульд оролцохоо илэрхийлсэн байх ёстой учир нам эвслүүд 2020 оны дөрөвдүгээр сарын дундуур сонгуульд оролцохоо илэрхийлнэ.

Сонгуулийн санал хураалт явуулах өдрийг 2020 оны зургадугаар сарын 24 гэж товлосон. 24-нд лхагва гаригт гарч байгаа бөгөөд уг өдөр бүх нийтээр амрана.

Төрийн аудитын дээд байгууллага нам, эвсэл болон нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг 2020 оны гуравдугаар сарын 01-өдрөөс өмнө тогтоож, нийтэд мэдээлнэ.

Сонгуульд оролцох нам, эвсэл нь 2020 оны гуравдугаар сарын 25-ны өдрөөс өмнө, бие даан нэр дэвшигч нь дөрөвдүгээр сарын 25-ны өдрөөс өмнө сонгуулийн мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ.

Сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагааг санал авахаар тогтсон өдрөөс 45 хоногийн өмнө эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгана. Өөрөөр хэлбэл 2020 оны зургаадугаар сарын 24-ны өдрөөс 45 хоногийн өмнө нэр дэвшүүлэх үйл ажиллагаа эхлэнэ.

Нэр дэвшигчдийн үнэмлэхийг  2020 оны зургаадугаар сарын 02-ны өдөр буюу санал хураалт болохоос 22 хоногийн өмнө  олгоно.

Нэр дэвшигч үнэмлэх авсан өдрөөс сонгуулийн сурталчилгаа эхлүүлж болохоор хуульчилсан учир 2020 оны зургаадугаар сарын 02-ны өдөр УИХ-ын сонгуулийн сурталчилгааг албан ёсоор эхлүүлж, 2020 оны зургаадугаар сарын 23-ны өдрийн 00.00 цагаас өмнө зогсооно.

Санал хураалтыг  2020 оны зургаадугаар сарын 24-ны өглөө Улаанбаатарын цагаар 07.00 цагаас эхлүүлж, 00:00 цагаас өмнө дуусгана.

Сонгуулийн ерөнхий хороо нь УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг сонгууль дууссан өдрөөс хойш 15 хоногийн дотор буюу 2020 оны долдугаар сарын 9-нөөс өмнө гаргана.

2020 оны нэгдүгээр сарын 01-нээс буюу сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал аливаа этгээд өөрөө болон бусдаар дамжуулж сонгогчдын саналыг татах зорилгоор дараах үйлдэл, үйл ажиллагааг хориглосон байна. Үүнд,

Мөнгө, эд зүйл тараах, бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээ төлбөргүйгээр болон хөнгөлөлттэй үзүүлэх;

Нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан, тэмцээн, баярнаадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага, цайллага, төлбөрт таавар, бооцоот, мөрийтэй тоглоом зохион байгуулах, ивээн тэтгэх;

Сонгогчдыг гадаад, дотоодод аялал зохион байгуулан оролцуулах, амралт, сувилалд амраах, сувилуулах;

Ирээдүйд өөрийн болон бусдын хөрөнгөөр мөнгө, эд бараа өгөхөөр гэрээ байгуулах, хэлцэл хийх;

Хишиг, хувь, хувьцаа өгөх, ажлын байранд зуучлах, ажилд оруулах зэрэг амлал тавах;

Сонгуульд оролцохоос татгалзахыг болон сонгуулийн хууль тогтоомж зөрчихийг уриалсан агуулга бүхий сурталчилгаа явуулах;

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин, мессеж ашиглан улстөрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт, санал асуулга зохион байгуулах зэргийг хориглож байгаа юм.

 

Мэдээлэл бэлтгэхэд ашигласан эх сурвалж:

  • УИХ-ын сонгуулийн тухай хууль
  • УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай УИХ-ын тогтоол
  • Сонгуулийн ерөнхий хорооны цахим хуудас

 

 

Н.Өнөрцэцэг


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ирэх сарын 1-нээс эмч, багш нарын үндсэн цалин нэмэгдэж, 1.4 сая төгрөгт хүрнэ 37 минутын өмнө
Зам засварын ажил ирэх сарын 10-наас эхэлнэ 1 цагийн өмнө
​П.Баттөр: Хоёр охиноо төрөхөд хүйг нь тасалж байлаа, эхнэрээ яаж зовж төрснийг харсан эр хүн гэр бүлээ хэзээ ч орхихгүй байх 1 цагийн өмнө
Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ 3 цагийн өмнө
Сурагчид өнөөдөр хичээллээд амарна 3 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Ойрын хоёр хоногтоо салхитай хүйтэн байна 3 цагийн өмнө
Ц.Цэрэнпунцаг: Надаар манай нам дутахгүй ч эхлүүлсэн том ажлуудаа гүйцээх хүсэл байна 18 цагийн өмнө
​Б.Баярсайхан: Намайг төрд хэрэгтэй гэвэл би нэр дэвшинэ 20 цагийн өмнө
Бага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байна 20 цагийн өмнө
Сэлэнгэ аймгийн ОБГ: Ц.Гансүхийг хайхад бэлэн байгаа ч уул руу цас их тул хайлт үр дүнгүй байх эрсдэлтэй байна 21 цагийн өмнө
Маргааш нийслэлийн зургаан дүүрэг болон Төв аймгийн зарим байршилд цахилгаан хязгаарлана 21 цагийн өмнө
Дөрөвдүгээр сард зохион байгуулагдах хүчит бөхийн барилдааны хуваарь 22 цагийн өмнө
Хүүхдийн паркт амьтны хүрээлэн ажиллаж байна 22 цагийн өмнө
ЭМЯ: Ямар ч лоббид өртөхгүй электрон тамхины хуулийг оруулна, олон нийтийн газар татахыг хориглоно 23 цагийн өмнө
Б.Чойжилсүрэн: 10 хүн угаартаж нас барсан байна лээ, хариуцаж байгаа хүнээс нь очоод асуучих Өчигдөр
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх байршлууд Өчигдөр
Цасан шуурганаар сураггүй болсон хоёр иргэнийг хайж байна Өчигдөр
Орон даяар 16:00 цагт гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохио дуугарна Өчигдөр
ЦАГ АГААР: Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр