ТАВАН ШАТАХУУН ТҮГЭЭХ СТАНЦ УЛСЫН КОМИССООР ОРООГҮЙ БАЙЖЭЭ


Өнөөдөр НМХГ-аас шатахуун түгээх станцуудад хийгдсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийлээ. Нийслэлийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулдаг 17 аж ахуй нэгжийн 217 шатахуун түгээх станц хамрагдсан байна. Үүнээс Петростар ХХК-ийн 1, Содмонгол групп ХХК-ийн 2, М ойл компанийн 2, нийт 5 шатахуун түгээх станцыг улсын комисст хүлээлгэж өгөөгүй үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогджээ.

Тэс петролиум ХХК, Синчи ойл ХХК-ийн шатахуун түгээх талбайд суурилуулсан таван автомашин хийгээр цэнэглэх байгууламжийг байнгын ашиглалтанд өгөөгүй ашиглаж байсан тул улсын ахлах байцаагчийн актаар үйл ажиллагааг зогсоож, цахилгаан хангамжийг хязгаарлан торгуулийн арга хэмжээг авсан байна.

Харин шингэрүүлсэн хийн түлш цэнэглэх үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж байгууллагуудад хийсэн шалгалтаар Горгаз ХХК, Дашваанжил ХХК, Юнигаз ХХК зэрэг 40 байгууллага хамрагджээ. Эдгээрээс 22 нь ШТС-ын талбай дээр ажиллаж байсан нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг зөрчиж байна. Харин Горгаз, Дашваанжил ХХК стандартын дагуу үйл ажиллагаа явуулж байж.

Шалгалтанд хамрагдсан 32.5 хувь нь улсын комиссоор байнгын ашиглалтанд хүлээлгэж өгөөгүй автомашин хийгээр цэнэглэх станц байршуулан шингэрүүлсэн шатдаг хий худалдаалах үйл ажиллагаа явуулж байсан зөрчил илэрсэн нь "Газрын тосны бүтээгдэхүүний тухай" хуулийн 9.3.5, "Барилгын тухай" хуулийн 37.6 заалтуудыг зөрчиж байна. Зөрчил гаргасан 13 газар байгаагаас Горгаз ХХК-ийн 5 , Тэс петролиум ХХК-ийн 4, Дашваанжил ХХК-ийн 3, Синчи ойл ХХК-ийн 1 байна.

Барилгын тухай хуулийн 48.2-т заасны дагуу зөрчилтэй үйл ажиллагаа явуулж байгаа станцын цахилгаан хангамжийг түр хугацаагаар хязгаарлан хуулийн дагуу таван сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч ажиллажээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Намын анхан шатны байгууллагын идэвх, зохион байгуулалтад анхаарахыг хүслээ 1 цагийн өмнө
Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2 цагийн өмнө
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна 18 цагийн өмнө
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ 18 цагийн өмнө
Өмнөговь аймагт 432 зөрчил илрүүлж, зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ 19 цагийн өмнө
Үнийн өсөлт улсын хэмжээнд 11.2 хувь хүрлээ 21 цагийн өмнө
Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга" тэмцээний хошой медальтан боллоо 23 цагийн өмнө
Ирэх даваа гарагт цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Цаг агаар: Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна Өчигдөр
С.Шаарийбуу: Амьдрал баян шүү дээ. Олон жил дотогшоо уйллаа. Өнөөдөр би гадагшаа уйлж үзлээ Өчигдөр
Дэлхийн агаарын тээвэрлэгчдийн 82 дахь удаагийн дээд хэмжээний хурал боллоо Өчигдөр
Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна Өчигдөр
Номгончууд залуу малчдыг дэмжиж урамшуулахыг хүсэв Өчигдөр
Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх санаачилгыг дэмжин ажиллана 2026/06/19
Скүүтер, мопедоор үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг түр зогсоохоос өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байна 2026/06/19
Чуулган: О.Номинчимэг нарын санаачилсан “Тамхины хяналтын тухай хууль“-ийн анхны хэлэлцүүлгийг хийнэ 2026/06/19
Отгонтэнгэр хайрхны тахилгаас буцаж явсан машин онхолдож хоёр хүн нас баржээ 2026/06/19
Cu брэнд монголын волейболын спортын хөгжлийн Шинэ түүхийг бичиж байна 2026/06/19
Цаг агаар: Улаанбаатар 10 хэмийн дулаан байна 2026/06/19
(COP17) эхлэхэд 60 хоног үлдээд байна. 2026/06/18