Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр /2020.02.27/ БНХАУ-д хүрэлцэн очиж, БНХАУ-ын Дарга Ши Жиньпинтэй уулзаад эх орондоо дөнгөж сая эргэж ирлээ.
Айлчлалын багт Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал нарын 10 гаруй хүн дагалдан явж буй.
Ерөнхийлөгчийн айлчлал өнөөдөр өндөрлөж, Монгол Улсдаа эргэн ирсэн бөгөөд ирсэн даруйдаа Ерөнхийлөгч болон айчлалын багийн бүрэлдэхүүнийг 14 хоног тусгаарлахаар мэдэгдээд байсан. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг хоёрдугаар эмнэлэгт сайд нарын хамт хүргэж байгаа бол бусад албаны хүмүүсийг Жаргалантын аманд тусгаарлахаар болжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна