О.Ариунтуяа: БНХАУ-аас гадна 48 улсад 3664 тохиолдол батлагдаж, 56 нь нас барсан байна.


Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтэн О.Ариунтуяа:

-Хоёрдугаар сарын 28-ны 09:00 цагийн байдлаар БНХАУ-д  327 шинэ тохиолдол гарч нийт тохиолдлын тоо 78 мянга 894 болсон.

БНХАУ-аас гадна 48 улсад 3664 тохиолдол батлагдаж, 56 нь нас барсан байна.

COVID-19 халдварын тоо Иранд 248 тохиолдол бүртгэгдэж 26 хүн нас барсан, Италид 650 болж, 17 хүн нас барсан.  Японы хөлөг онгоцонд тусгаарлагдсан хүмүүсээс 705 хүн халдварлагдсан бол өндөр настай 4 хүн нас барсан байна. Энэ усан онгоцон дээрх халдварын тоо Япон дах халдварын тоонд ороогүй явж байгаа.

Японд 189 хүн халдвартай гэж бүртгэгдсэн, 4 хүн нас барсан.

БНСУ-д 256 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт халдвар авсан хүний  тоо 2022 болж, 13 хүн нас барсан. Эднээс 182 тохиолдол нь Дэгү хотод бүртгэгдсэн.

ДЭМБ-ийн Ерөнхий захирал нь сүүлийн хоёр хоног дэлхий даяар гарсан тохиолдлын тоо нь Хятад улсад шинээр бүртгэгдсэнээс давж гарсан болохыг онцолсон. Мөн тархалтыг хязгаарлах боломжтой гэдгийг харуулж байна гэсэн. Зарим улсад нэмж халдвар бүртгэгдээгүй. Зарим улсад хоёр долоо хоног бүртгэгдээгүй байж байгаад өчигдрөөс бүртгэгдэж эхэлсэн. Вируст хил хязгаар, ДНБ зэргийг харгалзахгүй. Хүн бүр хийж чадах бүхнээ хийж бэлтгэлээ хангах хэрэгтэй гэж мэдэгдсэн.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
"Заан Жимни" бай шагналын зургаа дахь эзнээр Д.Алтанцоож тодорлоо 4 цагийн өмнө
Үер усны болзошгүй аюулаас сэргийлж, холбогдох байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 14 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмын долоодугаар сарын 12-ны өдрийн хөтөлбөр 14 цагийн өмнө
Хэнтий, Дорнодын хойд хэсгээр  дуу цахилгаантай аадар бороо орно 14 цагийн өмнө
“Орон нутгийн зам – хөдөлгөөний соёл 2026” нэгдсэн арга хэмжээ Өчигдөр
Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн 1554 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна Өчигдөр
Өмнөговь аймгийн Булган сумын уяач Намдагийн Хүрлээгийн шарга азарга түрүүллээ Өчигдөр
Үндэсний бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ Өчигдөр
Өнөөдрийн хурдан морьдын уралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ Өчигдөр
Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно Өчигдөр
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026/07/10
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа 2026/07/10
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа 2026/07/10
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 2026/07/09
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 2026/07/09
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/09
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 2026/07/08
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2026/07/08
Говь цөлийн найдвар 2026/07/08
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 2026/07/08