Ч.Хүрэлбаатар: НДШ-ийн алдангийг авахгүй, түрээсийн төлбөрийг нэг удаа чөлөөлнө


Засгийн газраас коронвирусээс сэргийлэх өндөржүүлсэн бэлэн байдлын үед хэрэгжүүлэхээр шийдсэн арга хэмжээний талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл өгөв. Тэрээр:

-Өмнө нь хүнсний бүтээгдэхүүний үнийг тогтвортой болгохын тулд хил дээр авдаг татваруудыг хойшлуулж, дараа нь хойшлуулсан хэмжээгээр чөлөөлөх хуулийг УИХ-д өргөж шийдвэрлүүлэхээр болсон байсан. Харин өнөөдөр 8-9 заалт бүхий ЗГ-ын тогтоолыг баталлаа.Үүнд:

1.Эрүүл ахуйн, халдваргүйжүүлэх горимыг хангаад газрын тос, нүүрсний экспортыг эхлүүлэхээр болсон. Энэ бол жолооч нь хамгаалалтын хувцастай, машин нь ариутгалын нөхцөлтэй, хилээр гарсан бол тэр өдөртөө буцаж ирсэн байх зэрэг зохион байгуулалтыг хийнэ гэсэн үг.

2.Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд НДШ-ийг төлж чадаагүй тохиолдолд оногддог алданги, торгуулийг авахгүй. Үүнийг шийдэх хуулийг УИХ –д өргөн барьж шийдэх шийдвэр гарсан.

3.Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд хамаарах татвараас нэг удаад чөлөөлөх заалтыг оруулж ирсэн.

4.Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд татвар төлөгчид ногдуулсан түрээсийн орлогыг 1 удаа чөлөөлөх хуулийг өргөн барихаар болсон. Гэхдээ энэхүү хорио цээрийн хугацаанд түрээсийн төлбөрөө бууруулсан түрээслэгчид л энэхүү хуульд хамрагдахаар болсон. Түрээсийн төлбөрөө буулгаагүй хувийн хэвшлийг түрээсийн орлогын татвараас чөлөөлөхгүй. Ингэснээр хувийн хэвшлүүдэд заах биш харин эдийн засгийн аргаар нөлөөлөх нь зүйтэй гэж үзсэн.

5.Улсын болон орон нутгийн төсвөөс авлагатай тохиолдолд татварын өртэй нийцүүлэн суутгах боломжийг бүрдүүлж өгсөн.

6.Төсвийг тодотгохгүй гэдгийг дахин хэлье.

Нэг жилийн хүндрэл бэрхшээлийг даван туулах хэмжээний боломж нөөцийг Засгийн газар бүрдүүлсэн байгаа. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
"Заан Жимни" бай шагналын зургаа дахь эзнээр Д.Алтанцоож тодорлоо 4 цагийн өмнө
Үер усны болзошгүй аюулаас сэргийлж, холбогдох байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 14 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмын долоодугаар сарын 12-ны өдрийн хөтөлбөр 14 цагийн өмнө
Хэнтий, Дорнодын хойд хэсгээр  дуу цахилгаантай аадар бороо орно 14 цагийн өмнө
“Орон нутгийн зам – хөдөлгөөний соёл 2026” нэгдсэн арга хэмжээ Өчигдөр
Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн 1554 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна Өчигдөр
Өмнөговь аймгийн Булган сумын уяач Намдагийн Хүрлээгийн шарга азарга түрүүллээ Өчигдөр
Үндэсний бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ Өчигдөр
Өнөөдрийн хурдан морьдын уралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ Өчигдөр
Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно Өчигдөр
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026/07/10
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа 2026/07/10
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа 2026/07/10
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 2026/07/09
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 2026/07/09
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/09
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 2026/07/08
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2026/07/08
Говь цөлийн найдвар 2026/07/08
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 2026/07/08