Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга коронавирусын халдварт өвчинтэй тэмцэж буй БНХАУ-д 30 мянган мал хандивлахаар мэдэгдэн, уулзалт хийгээд ирсэн. Тэгвэл Ерөнхийлөгчийн хандивт Увс аймгийн ард түмэн нэгдэж, 1000 хонь хандивлахаа мэдэгдсэн байна.
Түүнчлэн, Увс аймгийн Баруунтуруун сумын харъяат, МУ-ын 20 дахь аварга С.Мөнхбат коронавирусын эсрэг зохион байгуулж буй ажилд тус, нэмэр болох үүднээс улсын Онцгой комисст 20 сая төгрөг, Арвижих Увс ХХК-ийн захирал Х.Сүхбаатар аймгийн Онцгой комисст 3 сая төгрөг хандивлалаа.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна