ЭМЯ-аас Сovid-19 вирустай холбоотой нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл хийж байна


ЭМЯ-аас коронвирусийн тархалтыг зогсоох талаар авч байгаа арга хэмжээний талаар ээлжит мэдээллээ хүргэлээ. Хэвлэлийн хурал дээр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл халдвар гарсан улс орнууд руу аялахгүй байхыг ахин уриалав. Ийнхүү удаа дараалан хариуцлагатай байхыг уриалсаар байтал зарим иргэд Covid-19-ийн халдвартай улс орнууд руу аялсаар байгаа төдийгүй бусдад аюул учруулж болох газраар явсан тухай мэдээллээ нууж байгаа талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын дарга Я.Буянжаргал мэдээлэл өглөө. Тэрээр:

- Өчигдөр Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцноос гэр бүлийн гурван хүн Италиар дайрч ирсэн гэдэг түүхээ биднээс нууж буусан байсан. Иймд хууль хяналтын бүх байгууллагууд хамтарч ажиллаад хоёрдугаар сарын 12-нд Улаанбаатараас гарч яваад Швейцарын Женев орж, тэндээсээ Италийн Милан хотод орсон. Тэндээсээ Женевт буцаж ирээд Франц руу явсан. Эргээд Женевт ирээд Москвагаар дамжин Улаанбаатарт ирэхдээ Италиар дайрсан гэдэг мэдээллээ гурвуул нуусан байсан. Дараа нь бид энэ гурван хүний хаягийг тодруулж очсон. Энэ гурван хүн буугаад шууд ажил дээрээ очсон мэдээ ирсэн. Иймд ажил дээр нь очиж хяналтын камерын бичлэгийг шүүж, хавьтлуудыг тодруулан тандалт судалгаа хийсэн. Энэ бол маш хариуцлагагүй үйлдэл. Дэлхийн 79 оронд халдвар гараад, ДЭМБ-аас ердийн нэг томуу биш, нас баралт 3,4 хувь гэж анхааруулаад, иргэн бүрийн хариуцлага чухал гээд байхад л ийм үйлдэл гаргаж байна гэлээ.

ЦЕГ-ын албаны дарга, хурандаа Ж.Амгалан:

-Өвчнөөс сэргийлэх арга хэмжээг маш сайн авах хэрэгтэй гэдгийг ард иргэд сайн ухамсарлаж, дэмжиж байгаад талархаж байна. Гэвч зарим иргэд хариуцлагагүй байдал гаргаж байна. Тухайлбал, УОК-ийн шийдвэр гаргаад шаардлагатай гэж тусгаарласан иргэд зөрчил гаргаж байна. Хөвсгөл аймгийн харьяат Б гэгч эмэгтэй, өөрөө сувилагч, эрүүл мэндийн ажилтан атлаа бусдыг тусгаарлаж байгаа газрыг орхиж явъя гэж турхирч, жагсаал маягийн юм хийх гэж оролдсон байна. Хоёрдугаар эмнэлэгт байгаа нэг иргэн ачаа тээшиндээ авчирсан согтууруулах ундааг ууж, бусдад уулгах гэж оролдсон, бусад өрөөний хаалгыг татсан үйлдэл гаргасан. Мөн ХӨСҮТ дээр тусгаарласан иргэдийн зарим нь гарна гэж дураараа авирласан үйлдэл гаргасан. Монгол улс нь олон төрлийн эрх чөлөөтэй ч гэлээ хүний амь нас, эрүүл мэндээс илүү эрх чөлөө гэж байхгүй. Иймд өөрийн эрх чөлөө гэж ярихаас өмнө бусдын амь нас, эрүүл мэндийг хүндэтгэж, УОК-оос тавьж байгаа шаардлагыг ёсчлон биелүүлэх нь иргэн үүрэг юм. Энэ үүргээ биелүүлээгүй хэнтэй ч байсан хариуцлага тооцно. Эрүүгийн хуулиар, Зөрчлийн хуулиар заасан арга хэмжээг авна. Өнөөдөр гарсан зөрчил дээр баримт цуглуулж байгаа бөгөөд дараа нь хориг арга хэмжээ дуусахаар хатуу арга хэмжээ тооцно.

Гарсан тохиолдол бүрийг бид баримтжуулж байна. Нэг хүн онгоцноос буугаад Налайх руу зугтсан хэрэг гарсан. Зарим тусгаарлагдахдаа өөр газар тусгаарлагдана гэж гэсэн. Эмч нарын тавьж байгаа шаардлагыг эсэргүүцдэг, дураараа дургиж байгаа хүмүүст тухай бүрд хариуцлага тооцно. Ингэж ухамсаргүй байж болохгүй ээ. Цаашид ч энэ хандлагаа үргэлжлүүлсэн хэвээр байвал хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан олон нийтэд үйлдлийг нь зарлана.

Тухайлбал, Итали улсаар дамжиж ирсэн Ш, А гэсэн хоёр хүн байна. Энэ хоёр нь Н гээд хүүхэд дагуулж явсан. Тэгээд явсан газраа тодорхой мэдүүлээгүй, ташаа мэдүүлээд баахан ажил удсан. Энэ мэт бүх үйлдлийн ард тодруулах гэж асар зардал гарч байгааг ойлгох хэрэгтэй. Тодруулах гэж хүмүүс өдөр шөнөгүй ажиллаж байна. Энэ бол нэг ч гэсэн иргэнээ халдвар авхуулахгүй гэсэндээ хийж байгаа зүйл. Бүгд хариуцлагатай ухамсартай байцгаая.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
"Заан Жимни" бай шагналын зургаа дахь эзнээр Д.Алтанцоож тодорлоо 7 цагийн өмнө
Үер усны болзошгүй аюулаас сэргийлж, холбогдох байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 17 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмын долоодугаар сарын 12-ны өдрийн хөтөлбөр 17 цагийн өмнө
Хэнтий, Дорнодын хойд хэсгээр  дуу цахилгаантай аадар бороо орно 17 цагийн өмнө
“Орон нутгийн зам – хөдөлгөөний соёл 2026” нэгдсэн арга хэмжээ Өчигдөр
Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн 1554 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна Өчигдөр
Өмнөговь аймгийн Булган сумын уяач Намдагийн Хүрлээгийн шарга азарга түрүүллээ Өчигдөр
Үндэсний бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ Өчигдөр
Өнөөдрийн хурдан морьдын уралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ Өчигдөр
Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно Өчигдөр
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026/07/10
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа 2026/07/10
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа 2026/07/10
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 2026/07/09
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 2026/07/09
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/09
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 2026/07/08
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2026/07/08
Говь цөлийн найдвар 2026/07/08
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 2026/07/08