АН-ын дарга С.Эрдэнэ: Элбэгдорж гэдэг хүн чинь Ардчилсан намаас түдгэлзээд одоо хүртэл сэргээгээгүй,нам бус хүн


 

АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:

-Хувь хүний асуудлыг араас нь мөрдөж мөшгөөд байдаг асуудал Ардчилсан намд байхгүй. Ерөнхийлөгч байсан Элбэгдорж гэдэг хүн манай намаас түдгэлзээд бараг 10 жил боллоо. Төрийн тусгай хамгаалалтад байгаа. Төрийн тусгай хамгаалалт хуулиараа аюулгүй байдлыг нь хангах ёстой. Төрийн тусгай хамгаалалт байгаа юм бол ажлаа хий гэж хэлэх гэж байна. Сайханбилэг гэдэг хүн дээр хууль хяналтын байгууллага нь буруутай эсэхийг нь шалгана. Ардчилсан нам бол улс төрийн нам. Ардын нам тэр олон ЖДҮ-чдээ шалгаач. Тэдэнтэй яагаад хариуцлага тооцохгүй байгаа юм бэ. Тэр Ерөнхий сайд нь яагаад тэр шударга ёсны сэлмээ эргүүлэхгүй байгаа юм. Аль нэг гишүүний алдааг намд авчирч наах хэрэггүй. Бүх эрх мэдэлд эрх баригч намд байхад ажлаа л хий.

Манай нам дэнчин аваагүй, урьдчилгаа татвар авсан. Энэ талаарх бүх мэдээ байж байна. Манай нам жил болгон аудит хийж, ил тод тайлагнаж явж байна. Манай нам шиг ил тод улс төрийн нам нэг ч байхгүй. Эрх барьж байгаа МАН хүртэл тайлан өгч байгаагүй, тийм түүх ч байхгүй. Хэн нэгэн хүн манайд татвар төлсөн асуудал нь намын дотоод асуудал. Манай намын дотоод асуудлыг ЗГХЭГ-ын дарга яасан сайн мэддэг юм бэ? Тагнуулдаг юм уу, чагнадаг юм уу? Би Оюун –Эрдэнийг шүүхэд өгнө, шалгуулна. Ямар эх үүсвэрээс ийм мэдээлэл аваад олон нийтэд цацаад суудаг юм. Манай намыг харлуулах гэж нууцтай холбоотой мэдээлэл их задалсан. Хууль хяналтынхан тэр Оюун-Эрдэнэдээ нууц задалсан эрүүгийн хэрэг үүсгэх ёстой шүү дээ. Бид шударга ёсыг хаана ч хэлнэ.

Намайг ямар ч асуудлаар шалгасан зүйл байхгүй. Охин маань хувьцаа худалдаж аваад буцааж зарсан. Зах зээлд байдаг л зүйл. Охиныг маань их зээл авсан гэж хоёр жил гүтгэлээ шүү дээ. Ор үндэсгүй гүтгэлгийн шинжтэй зүйл тасралтгүй явж байна. НД холбоотой нэг ч төгрөгийг хохирлыг үзүүлээгүй байна. Намайг тэтгэврийн даатгалын санг хоосолсон гэж гүтгэлгээ шүү дээ. Гэтэл энэ сан бол нэг ч төгрөгийг үлдэгдэлгүй явж ирсэн юм шүү. Манай төр тэтгэврийн даатгалын санд 14 их наяд төгрөгийг өртэй. Одоо болтол байршуулаагүй байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Everest today: Эверестэд гарсан уулчид өмнөд оргилд хоёр цогцос харсан байна 4 минутын өмнө
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан 7 минутын өмнө
Ерөнхийлөгчийн дүү У.Отгонбаяр ''шалгалт'' өгчээ 13 цагийн өмнө
Гал унтраах дрон, роботыг худалдан авч, аврах ажиллагаанд ашиглахад бэлэн боллоо 13 цагийн өмнө
“Шинэ хоршоо” хөдөлгөөн нь Монгол Улсыг эдийн засгийг хямралд оруулах эрсдэлтэй 13 цагийн өмнө
Б.Гангаамаа: Хоёр уулчин маань 8000-8500-гийн хооронд л осолдсон гэсэн дүгнэлт гаргасан байна 14 цагийн өмнө
С.Одонтуяа: Монгол Улсад хэн ч эрүүдэн шүүлтэд өртөхгүй байх хуулийн төсөл санаачиллаа 14 цагийн өмнө
Хотын дарга Х.Нямбаатар болон Токио хотын Захирагч Юрико Койкэ нар хамтран ажиллах санамж бичиг үзэглэлээ 15 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Эдийн засгаа шинжлэх ухаанжуулж, шинжлэх ухаанаа эдийн засагжуулсан улс орон хөгждөг 16 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний орон сууцжуулалтын хуулийн төслийг өргөн барилаа 17 цагийн өмнө
1085 автобус утасгүй интернэттэй болно 17 цагийн өмнө
90 настай Ц.Раднаа 8-р сард Швед улсад болох ДАШТ-д оролцохоор бэлтгэж байна 18 цагийн өмнө
Говийн бүсэд горилогч эмэгтэйчүүдийн хэн нь хэн бэ? 18 цагийн өмнө
Ж.Батжаргал: Малчид нэгдэн нийлж, шинэ түвшинд гарах ёстойг өнгөрсөн 30 жил хангалттай харууллаа 19 цагийн өмнө
АН: “Шинэ Хоршоо” хөдөлгөөний хуулийн төсөл хууль зөрчиж байна 19 цагийн өмнө
Голомт банк олон улсын зах зээл дээр анхны бондоо амжилттай гаргалаа 20 цагийн өмнө
СЕХ: Ажил олгогч санал өгөх боломжоор хангах үүргээ биелүүлээгүй бол хуулийн хариуцлага хүлээнэ​ 21 цагийн өмнө
“Шинэ хоршоо” хөдөлгөөний санхүүжилт шийдвэрлэгдлээ 21 цагийн өмнө
СОНГУУЛЬ 2024: Нэр дэвшигчдийн анхааралд 21 цагийн өмнө
Х.ЭРДЭНЭБААТАР: Малчин өрхүүд өндөр орлоготой болсон цагт хөдөөд хөгжил ирнэ 22 цагийн өмнө