Говийн бүсэд горилогч эмэгтэйчүүдийн хэн нь хэн бэ?

Ц.Цэрэнбадам
2024/05/16

Саяхныг хүртэл нам жим байж, анхаарлын төвөөс алсуур орхигдож ирсэн Говийн бүсэд өдгөө улс төрийн хүрээнд “гал гарч” байна. Тус бүсэд Монголын хамгийн бийлэг эрхмүүдийн “тулаан” болно. Тэгвэл УИХ-ын сонгуулийн Vll тойрог буюу говийн бүсэд  улс төрийн хоёр хүчирхэг намаас нийт дөрвөн эмэгтэй гишүүн нэр дэвших хүсэлтээ одоогоор илэрхийлээд байна.

Тэдгээр дөрвөн эмэгтэйчүүдийн хэн нь хэн бэ? Албан ёсоор говийн бүсийн горилогч хэмээгдэж буй дөрвөн эмэгтэйг та бүхэнд танилцуулъя.

Монгол Ардын Нам:      Б.Саранчимэг

Монгол Улсын их хурлын гишүүнээр хоёр ч удаа сонгогдсон, МАН-ын эмэгтэй гишүүд дотроо нэлээд тулхтайд тооцогддог Б.Саранчимэг гишүүн нь парламентад гурав дахь удаагаа сонгогдохоор Говийн бүсэд нэр дэвшихээ албан ёсоор илэрхийлээд байна. Анх ОХУ-ын Новосибирск хотын Цахилгаан Техникийн их сургуульд Удирдлагын автоматжуулалтын системийн инженер мэргэжил эзэмшсэн тэрээр хожим МУИС-ын хууль зүйн сургуулийг эрхзүйч мэргэжлээс төгссөн юм. Мөн Б.Саранчимэг гишүүнийг “Мон-Уран”-ы гэгдэх Б.Наранхүүгийн төрсөн эгч гэдгийг нь хүмүүс өдгөө сайн мэддэг болсон байх. Эгч дүүс ээлж дараалан говийн бүсээс УИХ-д сонгогдож, нэг нь сонгогдохгүй тохиолдолд нөгөөх нь эсрэг намаас нь сонгогдсоор нэлээд жилийг илээв. Ямартай ч гэр бүлийнхээ хүрээнд заавал нэг нь УИХ-ын гишүүн байх ёстой хэмээх бодлого баримталдаг гэлтэй.

Мөн Б.Саранчимэг гишүүн нь сүүлийн жилүүдэд хоёр ч асуудалд нэр холбогдоод амжсаны нэг нь БЗС-аас 32 мянган ам.долларын зээл авч, АНУ-ын Хавайн их сургуульд Мэдээллийн технологийн мэргэжлээр суралцаж төгссөн ч тус зээлээ төлөлгүй явсаар, саяхан буюу БЗС-ын шуугиан ид газар авах үеэр, 23 жилийн дараа өөрийн зээлийг эргүүлэн төлсөн байна. Харин дараах асуудал нь Б.Саранчимэг гишүүн өөрийн дүү Б.Наранхүүтэй хамтран эрх мэдлээ урвуулан ашиглаж, өөрийн төрсөн дүү Б.Одончимэгийн үүсгэн байгуулсан “Сингапурхэльтейр сентр ХХК-д” 2018 оны 8-р сард 800 сая төгрөгийнн зээлийг ЖДҮХС-аас гаргуулан өгсөн гэх баримт юм. Энэ талаар Б.Саранчимэг гишүүний төрсөн дүү УИХ-ын гишүүн асан Б.Наранхүү “Би дүүгийнхээ ЖДҮХС-гаас авсан зээлийг нь төлчихнө. Бас дүүдээ хоёр тэрбум төгрөг нэмж өгнө” хэмээн их хурлын танхим дотроос мэдээлж байсан удаатай. Ийнхүү Монгол Улсын Их Хурлын танхимд заавал гэр бүлээс нь хэн нэгэн нь суух ёстой мэтээр аашилдаг тус гэр бүлээс энэ удаад дүү Б.Наранхүүгээ өнжүүлэн, эгч Б.Саранчимэг нь МАН-аас говийн бүсэд нэр дэвших дүр зураг тодроод байна.

Монгол Ардын Нам:      Б.Уянга

Говийн бүсэд МАН-аас өөр нэгэн залуухан бүсгүй улс төрд үзэхээр өөрийн байр суурийг илэрхийлсэн нь УУХҮ-ын яамны дэд сайд Б.Уянга гэх эмэгтэй юм. Уянгын хувьд тэрээр геологич мэргэжилтэй бөгөөд 2010-2016 оны хооронд АНУ-ын Харвардын их сургуульд байгалийн ухааны Докторын зэрэг хамгаалсан байна. Түүний хувьд ерөнхийдөө АНУ болон Япон зэрэг улсуудад өөрийн мэргэжлийн дагуу, геологийн салбарт ажиллаж байгаад 2020 оноос МАН-тай нэвт сүлбэлдэж, Үндэсний Геологийн албанд дэд дарга, улмаар ерөнхий геологич, Геологийн бодлогын газрын дарга, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатарын зөвлөхөөр тус тус ажиллаж байгаад сүүлд 2024 оны 1-р сард УУХҮ-ын яамны дэд сайдаар томилогдсон байна. Б.Уянгын хувьд сайн геологич байж болох ч төрийн албаны мерит зарчмыг бүхэлд нь алгасан том дарга болсон түүнийг олон нийт Ж.Ганбаатарын хүн хэмээн ярьдаг нь үнэний ортой ч байж мэдэх юм.

Ардчилсан Нам:  Б.Уянга

Тойрог бүрт нэг эмэгтэй гишүүний квот олгох хуулийн хүрээнд Өмнөговь аймгийн Ардчилсан намын дэд дарга Бадрахын Уянга 2024 оны УИХ-ын сонгуульд Говийн бүсэд нэр дэвших хүсэлтэй байгаагаа албан ёсоор илэрхийлсэн байна. Б.Уянга

Б.Уянга нь бусад горилогчидтойгоо харьцуулахад улс орны хэмжээнд гэхээсээ илүүтэйгээр Өмнөговь аймагтаа түлхүү төвлөрөн ажилласан нэгэн. Түүний ажил албаны байдлыг харвал Даланзадгад сумын 3 болон 2-р сургуульд нийгмийн ажилтан, Даланзадгад сумын Засаг даргын орлогч, Аймгийн ЗДТГ-ын хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн даргаар тус тус ажиллаж, улмаар 2023 оны 10-р сараас эхлэн Өмнөговь аймгийн Ардчилсан намын дэд даргаар ажиллаж эхэлсэн байна.

Ардчилсан Нам:  Л.Мөнхбаясгалан

Говийн бүсийн эмэгтэй горилогчдоос “оройхон гараад ширүүхэн дайрч” буй нэг нь “Цензургүй” хэмээн олноо танигдсан сэтгүүлч Л.Мөнхбаясгалан юм. Ерөнхийлөгч асан Х.Баттулгын ойрын хүн гэгдэх түүнийг өөрийн хүсэлтээр говийн бүсийг сонгосон гэх. Улс төрд төдийлөн ил гарч ирдэггүй байсан ч Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга болон АН-ын бодлого, үйл хэрэгт чамгүй олон жил хөшигний ардаас оролцсон түүнийг “шинэ тоглогч” гэвэл үгүй. Говийн бүсийг сонгох болсон шалтгаанаа тэрбээр “оффшор данс нь илчлэгдэж, дэлхийн хэд хэдэн улсын шүүхээр ороод буй Сү.Батболд болон Дорнын говийн “хаан” гэгдэх Б.Дэлгэрсайхан нарыг амлан авч, говьчуудыг хоёр хулгайчаас нь салгаж өгөхийн тулд” хэмээн тайлбарлаад буй.

Түүний говийн бүсэд хийж хэрэгжүүлсэн гавьяа гэвэл Дорноговь аймгийн Замын-үүд суманд сураггүй алга болсон Д.Сэржмядаг охины араас цензургүй нэвтрүүлэг хийж, үр дүнд нь Замын-Үүд сум камержсан явдал, мөн Тост Тосон бумбын нурууны ирвэс хамгаалагч залуу Т.Лхагвасүмбэрэл агсны араас эрэн сурвалжлах нэвтрүүлэг хийж, тус нурууг төрийн хамгаалалтанд авхуулсан зэргийг нь нэрлэж болох юм. 


0
angry
0
care
4
haha
4
liked
2
love
3
sad
0
wow

Сэтгэгдэл (25)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.40.38
2024/05/18
0
0
ЭНЭ Мөнхбаясгалан ямар нүүрээ ичээч. Дашбалбарт яаж наалдаалдаад намайг хүчиндсэн гэж яаж алллаа. Хил хилчид мэднэ шүү
Хариулах
103.68.107.37
2024/05/17
0
0
хэндэнэ ч өгөх хүн биш байна
Хариулах
202.179.15.130
2024/05/17
0
0
сэтгүүлчээ! элээх гэдэгшүү
Хариулах
2405:5700:300:5d31:ad23:6162:448d:ae92
2024/05/17
0
0
Харвард чинь коммунист бэлдэх курс нээсэн юмуу
Хариулах
202.55.188.36
2024/05/17
0
0
Харвард чинь Элбэгдорж , Мөнх-Оргил нар шиг фашистуудыг бэлтгэдэг газар.
Хариулах
103.168.34.36
2024/05/17
0
0
Мөнхбаясгалан гэж хар энгэртэй хүүхэн төрд ирвэл Монгол улс бузартана гэдгийг эрхбиш иргэд ухаарах буйз аа. Одоо ч ард иргэд эргүү болж дуусч дээ. Уг нь голыг нь гаргадагсан.
Хариулах
203.91.235.79
2024/05/17
0
0
Өрсөлдөгчид нь шүүртийн муу муухайг шүүгээд баримттай нь гаргаад ирэх байлгүй. Энэ авгайд Монгол төрийн босго намхан санагдаад байх шиг байна.
Хариулах
203.91.235.79
2024/05/17
0
1
Сэрүүлгээс тусдаа гарч сонин гаргаж байхдаа Замын-Үүдийн гаалийн байцаагч бүсгүйг ДОХ-той гэж бичээд, тэр бүсгүй нэр төрөө цэвэрлэхийн тулд эмнэлэг, шүүхээр явж байх үедээ нөхрийнхөө гарт амиа алдсан. Настай ээж нь 2 нялх хүүхдийг нь дагуулж шарилыг нь эргээд хэвлэлээр нэр төрд нь халдаж аминд нь хүрсэнд гомдолтой байгаагаа бүр телевизээр ярьж зогссон. Харин Л.Мөнхбаясгалан шүүхээр орж, эх сурвалжаа нууцална гэж гүрийсээр ял авсан ч хөнгөхөн мултарч байсныг ядаж тухайн үеийн сэтгүүлчид санаж байгаа байлгүй. Айлын амьдрал сүйрүүлсэн хүн. Одоо шоронд орсон нөхөр нь, хүүхдүүд нь байж л байгаа. Замын үүдийнхэн санаж л байгаа.
Хариулах
2405:5700:301:8ab5:9578:37e4:b647:a163
2024/05/17
0
0
хүн андуураад байна, тэр чинь өөр сэтгүүлч. Гандолгор ч бил үү ямартай ч өөр сэтгүүлч байдаг
Хариулах
203.91.235.79
2024/05/17
0
0
Мөн юмаа хө. Мөнхбаясгалан тэр хэргийн үеэр өмгөөлөгч хөлсөлснийгөө нөхрөө болгож авсан. Эхнэрээс нь салгасан.
Хариулах
203.91.115.41
2024/05/17
0
0
Халуун цөл говьд хонин гүрвэл болчихвий дээ көөркийс
Хариулах
202.126.88.221
2024/05/16
0
0
Баахан горьдсон забналууд
Хариулах
202.21.107.4
2024/05/16
0
0
Romeo yaah ve? Munhbayasgalan, B.Uyangaa hoyoriig diplomiin bolovsroliig songgchiin huvid medmeer baina
Хариулах
202.21.107.4
2024/05/16
0
0
UIH-d Ug ni bodlogo bolovsruulahiin tuld zuuh heregteiHarvardad doktor hamgaalsan hun Orgil Ganbaatariin sugand bagtah uu? eEnkanto taun ch jijigdeh bailgui Ganbaatariig church yavah gevel zugeer bolov uu daa
Хариулах
202.55.188.36
2024/05/16
1
1
Баахан Уянга-луулан унгадаг хүүхнүүд төр барих юм биз дээ. Мөнхбаясгалан нь муу эрчүүдээс арай дээр болохоор сонгосон нь дээр. Бусад нь хэрэггүй.
Хариулах
203.91.115.39
2024/05/16
0
0
Хүүхнүүд хүүхдээ гаргаад гэрээ цэвэрлээд нөхрөө асраад оромжиндоо байсан нь улсын эрх ашигт нийцнэ. Хүүхэн олонтой газар хэл ам , хэрүүл тасардаггүй юм. Ядаж байхад дандаа бузарууд нь нэр дэвших юм.
Хариулах
103.168.34.196
2024/05/16
1
0
УУХҮ -н яамны дэд сайд Б.Уянга гэдэг хүүхэн чинь их татаастай л юм шиг харагдаж байна. Суга дээш дэвшсэн залуухан л хүүхэн байна.
Хариулах
66.181.161.200
2024/05/16
0
0
Тэр эрдэнэт мэт эгч одоо больсон нь дээр ээ.
Хариулах
2405:5700:301:8ab5:e834:1b57:5c1:85f0
2024/05/16
1
0
Ардын намын Уянга бол Оргилын Ганбаатарын суганд хавчуулагдаж, лифтээр гарч ирэх гэсэн нэг хүүхэн л байна. Ардчилсан намын Уянга нь чааваас Өмнөговиосоо гарч үзээгүй, ёстой л нөгөө жирэмсэн эмийн шээсний газраас холдож үзээгүй нэгэн гэлтэй. Энэ дунд арай дөнгүүр нь Женкогийн шүүртэй хүүхэн Баясаа л байна даа хаха
Хариулах
103.168.34.196
2024/05/16
1
0
Үнэн үнэн. Ард түмэнд яг л тэгж харагдаж байна.
Хариулах
2405:5700:301:8ab5:e834:1b57:5c1:85f0
2024/05/16
0
0
МАН-ын гөлөгнүүдийг бурхан байсан ч бүү сонго
Хариулах
202.9.40.38
2024/05/18
0
0
АЛУУРЧИН АН ЫГ ХЭЗЭЭЧ БҮҮ ТӨРД ГАРГА. .ОДОО ХӨГШИРСӨН ХЯТАДУУД Л БАЙГАА. ҮГҮЙ ГЭХ НУСНУУД БАЙНА УУ
Хариулах
2405:5700:303:97a1:14fd:ab43:f5d:2a0
2024/05/16
1
0
Нам дагаж өлөн царайлсан суганы үснүүд
Хариулах
2405:5700:301:8ab5:e834:1b57:5c1:85f0
2024/05/16
0
0
битгий хуц
Хариулах
202.55.188.46
2024/05/17
0
0
сү.дэл.хоёр .тодорхой.г арна.шү
Хариулах
Шинэ мэдээ
Цэцэрлэгийн хоёрдугаар шатны бүртгэл есдүгээр сарын 15 хүртэл үргэлжилнэ 15 цагийн өмнө
Өнөөдрөөс нутгийн зарим хэсгээр бороо орж, сэрүүснэ 21 цагийн өмнө
ОУХМ Д.Ганбат тавдугаар байрт шалгарав 21 цагийн өмнө
Улаанбаатарт 27 хэм дулаан 21 цагийн өмнө
ОУХМ Д.Ганбат хүрэл медалийн төлөө барилдана Өчигдөр
АН: Нийслэлийн болон Орхон аймгийн АН-аас СЕХ-нд хандаж, МАН-ын зарим нэр дэвшигчдийн бүртгэлийг түдгэлзүүлэхийг хүсэж байна Өчигдөр
Ирэх жилээс бродюрыг дахин өндөрлөхгүйгээр шинэ технологиор авто замыг шинэчилнэ Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын дэд дарга Хань Жөн бараалхлаа Өчигдөр
Энэ сарын 9-нөөс ихэнх нутгаар сэрүүснэ Өчигдөр
БНХАУ-ын дэд дарга Хань Жөнийг угтах ёслол болов Өчигдөр
2021 оноос хойш 11 улсын төрийн тэргүүн Монгол Улсад айлчилжээ Өчигдөр
Бродюрын стандартыг даваа гарагт өөрчлөхөөр болжээ Өчигдөр
ИРГЭД: Ардчилсан улсад хүнийг өмгөөлөгчгүй шүүнэ гэдэг байж болохгүй асуудал Өчигдөр
Г.Чулуун: Цэцэрлэгийн туслах багш нойлоо угаачихаад гал тогоонд орж, аяга тавга угааж байна, хоёр хүний орон тоогоо нэмж өгөөч Өчигдөр
Нарантуул захын Мангасын аманд Цагдаагийн пост байгуулна гэв Өчигдөр
Х.Нямбаатар: Би нэг зүйлийг итгэл төгс хэлье, бродюр сольчихоод зам нь засагдаагүй байвал би огцоръё Өчигдөр
Товчооны замыг гурав хоног хаана Өчигдөр
Улаанбаатарт 27 хэм дулаан Өчигдөр
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Монголбанкны үйл ажиллагаатай танилцлаа 2024/09/06
​“Хүүхдэд ээлтэй Улаанбаатар”-ыг цогцлоох ард түмний багийг танилцуулж байна 2024/09/06