Хотын дарга Х.Нямбаатар болон Токио хотын Захирагч Юрико Койкэ нар хамтран ажиллах санамж бичиг үзэглэлээ

Ц.Цэрэнбадам
2024/05/16

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Япон улсын Токио хотноо зохион байгуулж буй “Sushi Tech Tokyo 2024” хотын дарга нарын форумд оролцож байна. Энэ үеэр Токио хотын Захирагч Юрико Койкэтэй уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Мөн хотын дарга Х.Нямбаатар болон Токио хотын Захирагч Юрико Койкэ нар Япон улсын технологи, сайн туршлагыг нутагшуулах хүрээнд хамтран ажиллах санамж байгууллаа.

Ташрамд, Токио хотын Захирагч Юрико Койкэ Каирийн их сургуулийн нийгмийн ухааны тэнхимийг төгссөн. Тэрбээр Япон улсын Парламентын Зөвлөхүүдийн танхим, Төлөөлөгчдийн танхимын гишүүнээр 1992, 1993 онд тус тус ажиллаж байсан юм. Мөн 2006 онд  Япон улсын Ерөнхий сайдын үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөх, 2007 онд Батлан хамгаалахын сайд, 2010 онд Либерал Ардчилсан намын Ерөнхий хэргийн зөвлөлийн дарга, 2011 онд Парламентын Төлөөлөгчдийн танхимын Төсвийн байнгын хорооны даргаар тус тус томилогдон ажилласан байсан бөгөөд 2016 оноос эхлэн Токио хотын захирагчаар ажиллаж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 14 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 15 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 15 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 17 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 19 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 19 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 19 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 20 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 20 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20