УОК: ОХУ, Турк, Казакстаны нислэгийг 03. 28-ныг хүртэл ЗОГСООЛОО


Ч.Энхтүвшин:

-Өнөөдөр УОК –ын 10 дах хурал болсон. 10 цагаас ЗГ-ын хуралдаан болсон. 14 цагаас УОК-ийн 11 дэх хуралдаан боллоо. Юун түрүүнд Францын иргэнтэй хавьталд орсон иргэдийг олж тогтоох, тусгаарлах, шинжилгээнд хамруулах шийдвэр гарсан. Хоёрдугаарт, өндрөөс эхлээд 16-ны өглөөний 7 цаг хүртэл УБ-аас орох гарах хөдөлгөөнийг түр зогсоосон. Мөн агаар ба төмөр замын хөдөлгөөнийг түр хязгаарлах шийдвэр гаргасан.

Д.Сарангэрэл:

-Шинэ коронавирусийн халдварыг гэр бүлд тарахаас сэргийлэн 3-аас дээш хүүхэдтэй ээжүүдийг гэрээсээ ажиллах эсвэл цалинтай чөлөө авах шийдвэрийг гаргасан.

Б.Энх-Амгалан:

-Хөдөлгөөнийг хязгаарласан. Коронавирусийн тархалтыг зогсоохын тулд гаргаж байгаа шийдвэр. Хувийн тээвэр, орон нутаг, гал тэрэгний тээврийг 16-ны 7 цаг хүртэл түр зогсоосон. Орон нутаг руу 22 тээврийн хэрэгслээр 500 гаруй зорчигч, орон нутгаас 21 тээврийн хэрэгслээр мөн 500 гаруй хүн орж ирж байсан тул тэднийг нэвтрүүлсэн. Монгол-Оросын авто замын постуудаар 3—р сарын 21-н хүртэл гадагш нь гаргахгүй, оруулахгүй. Гарах орох хүсэлтэй хүмүүсийг тусгай журмаар оруулж гаргах. Төмөр замаар ачаа тээвэр, транзит тээвэр явна. Зорчигч тээвэр явахгүй. Эрхүү –УБ, Москва-УБ чиглэлийн бүх галт тэргийг 28-ныг хүртэл зогсоохоор болсон. Монгол ба ОХУ, Турк, Казахстаны 13-аас 28-ныг дуустал түр зогсоохоор болсон. 28 гэдэг нь өвлийн хуваариас зуных руу шилждэг өдөр. Япон, Өмнөд Солонгост байгаа монгол иргэдийг МИАТ-ын чартер нислэг хийж авна. Эдгээр нь өндөр настан, эмчилгээнд явсан хүмүүс, жаахан хүүхэдтэй хүмүүсийг авна.

Ч.Улаан:

-Хүнсний дэлгүүр, хоршоо, зах хэвийн ажиллана. Импортоор авах тээвэр, орон нутгийн тээвэр ямар ч хориг саад гарахгүй. Графикийн дагуу хийгддэг бүх тээвэр ном ёсоороо хийгдэнэ. Хүнсний бүтээгдэхүүний гэнэтийн их худалдан авалт хийх хэрэггүй. ЗГ, ХХАА яам найман нэр төрлийн хангамжийг тогтвортой байлгахад чиглэсэн бүх арга хэмжээг авч байна. Бүх хүнсний бүтээгдэхүүний 3-4 сарын нөөц бүрдүүлж чадсан. Цаашдаа улирлын нөөц бүрэлдүүлэх шат дараалсан арга хэмжээ аваад явж байна.

Д.Сумъяабазар:

-Импортоор оруулж ирж байгаа хангамж хэвийн явж байна. Зохиомол худалдан авалтыг турхирч байгаа хүчин байна. Тэдэнд хариуцлага тооцох ёстой. Худал хуурмаг мэдээлэлд битгий автаач. Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ буурч байгаа. Өнөөдөр 16 цагаас тоон бодит мэдээлэл өгнө.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
"Заан Жимни" бай шагналын зургаа дахь эзнээр Д.Алтанцоож тодорлоо 10 цагийн өмнө
Үер усны болзошгүй аюулаас сэргийлж, холбогдох байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 20 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмын долоодугаар сарын 12-ны өдрийн хөтөлбөр 20 цагийн өмнө
Хэнтий, Дорнодын хойд хэсгээр  дуу цахилгаантай аадар бороо орно 20 цагийн өмнө
“Орон нутгийн зам – хөдөлгөөний соёл 2026” нэгдсэн арга хэмжээ Өчигдөр
Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн 1554 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна Өчигдөр
Өмнөговь аймгийн Булган сумын уяач Намдагийн Хүрлээгийн шарга азарга түрүүллээ Өчигдөр
Үндэсний бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ Өчигдөр
Өнөөдрийн хурдан морьдын уралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ Өчигдөр
Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно Өчигдөр
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026/07/10
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа 2026/07/10
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа 2026/07/10
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 2026/07/09
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 2026/07/09
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/09
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 2026/07/08
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2026/07/08
Говь цөлийн найдвар 2026/07/08
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 2026/07/08