Тодруулга: Франц иргэний нэгдүгээр зэргийн хавьтагч халуураагүй даралт нь өссөн

Өнөрцэцэг
Өчигдөр

Коронавирусын халдвар авсан нь шинжилгээгээр батлагдсан Франц иргэнтэй хамт нэг онгоцоор, зэрэгцээ суудалд зорчиж ирсэн Англи улсын, 67 настай иргэн Увс аймагт байгаа талаар бид мэдээлсэн.   Тодруулбал, тэрбээр 03.02-нд Улаанбаатарт ирээд, 05-ны өдөр Улаангом хотод очсон байна. Тэрбээр гэрэл зурагчин бөгөөд тухайн ажлаар явж байгаагаа хэлсэн байна. Тэрбээр Бөхмөрөн сумын Ямаат гэдэг газар байгаа бөгөөд тэнд нь тусгаарласан гэж тус аймгийн онцгой комиссын дарга мэдэгдсэн. Дөнгөж сая буюу 2020 оны гуравдугаар сарын 11 нд 12:00 цагт Увс аймгийн Засаг Дарга Д.Батсайхантай утсаар холбогдож тодрууллаа.

-Францын иргэнтэй хамт нэг эгнээнд хажууд нь зорчиж явсан Англи улсын иргэний биеийн байдал ямар байна вэ? 

- Манай эмч мэргэжилтэнгүүд өчигдөр шөнөжин явсаар дөнгөж сая тус иргэнтэйгээ уулзаж шинжилгээ авлаа. Учир нь тус иргэний байгаа газарт их хэмжээний цас орсон зорчиход бэрх байна. Тухайн иргэний биеийн байдал хэвийн халуурсан шинж тэмдэггүй байна. Харин сэтгэл санааны хувьд өөрчлөлт орж даралт нь өссөн байдалтай байгаа юм.

- Сорьцыг хэзээ нааш нь буюу Улаанбаатар хотруу хүргэх вэ? 

Бид Улаангомд яг одоо машин бэлдчихсэн, онцгой комиссын бичгээ гаргачихсан байна. Бөхмөрөн сумаас сорьцыг ирвэл шууд аваад гарна. Улаанбаатар хотруу 24 цаг явна, очоод 20 цаг хүлээнэ. Түүний дараа шинжилгээний хариу гарна. 

- Англи улсын иргэн одоо хаана байгаа вэ? 

 Увс аймгийн Бөхмөрөн суманд хөдөө хээр тусгаарласан байдалтай байгаа. Түүнтэй уулзсан, хавьтсан 50 гаруй хүнийг мөн тусгаарлаж, ажиглалтад аваад байна. 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
"Заан Жимни" бай шагналын зургаа дахь эзнээр Д.Алтанцоож тодорлоо 10 цагийн өмнө
Үер усны болзошгүй аюулаас сэргийлж, холбогдох байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 20 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмын долоодугаар сарын 12-ны өдрийн хөтөлбөр 20 цагийн өмнө
Хэнтий, Дорнодын хойд хэсгээр  дуу цахилгаантай аадар бороо орно 20 цагийн өмнө
“Орон нутгийн зам – хөдөлгөөний соёл 2026” нэгдсэн арга хэмжээ Өчигдөр
Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн 1554 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна Өчигдөр
Өмнөговь аймгийн Булган сумын уяач Намдагийн Хүрлээгийн шарга азарга түрүүллээ Өчигдөр
Үндэсний бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ Өчигдөр
Өнөөдрийн хурдан морьдын уралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ Өчигдөр
Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно Өчигдөр
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026/07/10
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа 2026/07/10
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа 2026/07/10
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 2026/07/09
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 2026/07/09
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/09
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 2026/07/08
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2026/07/08
Говь цөлийн найдвар 2026/07/08
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 2026/07/08