Засгийн газар ээлжит хуралдаж байна. Ерөнхий сайд У. Хүрэлсүхийн чиглэлийн дагуу хүндэтгэн үзэх шалтгаантай 1 000 иргэнээ БНСУ-аас тусгай үүргийн онгоцыг дөрвөн удаа нисгэж авахаар болжээ. Мөн Япон Улсаас ийм шалтгаантай иргэдээ авахаар шийдвэрлэсэн байна. Тухайн улсуудад нь оношлуулах зардлыг Засгийн газраас гаргахаар болов. Мөн гаднаас авч ирсэн иргэдээ 14 хоног тусгаарлаж оношилно. Ирэх зардал болон тусгаарлах байрны зардлыг иргэн өөрөө хариуцах юм. Европын холбооноос ирэх хүндэтгэх шалтгаантай иргэдийг Москва, Истанбулаар тусгай үүргийн онгоцоор авахаар ажиллаж байна гэж Засгийн Газрын хэвлэлийн албанаас мэдээллэв.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна