-Өөрийгөө дэмий стрессдүүлээд явдаг хүн их ядардаг. Шинжилгээ хийлгээд байгаа үгүйгээ мэдсэн хүн тайвширч шулууддаг юм. Иймд энэ хүнд тайлбарлаад учирлаад ирэхээр “Би бол та нараар эмчлүүлэхдээ итгэж байна, найдаж байна” гэж хэлсэн байсан. Кэмпд тусгаарлахад анхандаа их дургүйцэж, өөрийнхөөрөө байсан. Харин одоо бол хэлж ойлгуулсны үндсэн дээр манай эмчийг хүлээн зөвшөөрч, хүндэлж ажиллаж байна. Өглөө нарийн шинжилгээг давтан авсан. Наашаа гарахын өмнө зөөврийн рентгенээр дахин авсан. Дотор эмчилж байгаа эмч тодорхой цагийн хуваариар мэдээлэл өгч байгаа. Мөн өвчтөн бидэнд итгэж хамтран ажиллах болсон нь цаашдаа эерэг үр дүнд хүргэх нэг гол нөхцөл юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна