Монгол Улсын Ерөнхийлөгчийн долоо дахь удаагийн сонгууль 2017 оны зургаадугаар сарын 26-нд болно. Мэдээж тус сонгуульд УИХ-д суудалтай МАН, АН, МАХН нэр дэвшүүлэх эрхтэй. Ардчилсан намаас Э.Бат-Үүл, Р.Амаржаргал, Лу.Болд, Х.Баттулга, Д.Дорлигжав, Б.Жаргалсайхан, Н.Алтанхуяг, Б.Батбаяр нар яригдаж байна. Харин МАН-аас Ө.Энхтүвшин, М.Энхболд нар дэвшихээр яригдаж байгаа. Эдгээр эрхмүүдийн аль нэг нь Ерөнхийлөгчөөр сонгогдвол дараагийн тэргүүн хатагтай хэн байх вэ?
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна