АН-ЫН ГОРИЛОГЧИД НЭГ ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ДЭНЧИН ТАВИНА


Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтыг ирэх зургадугаар сарын 26-нд явуулахаар УИХ товлон зарласан. Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирсэн энэ үед Ардчилсан нам дотооддоо бужигнаантай байгаа бөгөөд намаа шинэчлэх ажил нь одоо ч үргэлжилж байна.

Харин энэ бужигнаантай зэрэгцэн гарч ирч байгаа асуудал бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдэг нь намын шаналгаа болоод байна. Одоогоор нэр дэвших сонирхолтой есөн хүн байгаа талаар эх сурвалж мэдээлж байна. Энэ ч үүднээс бүх гишүүдээсээ асууна аа хэмээн С.Эрдэнэ дарга 21 аймагт ажиллахаар замдаа гараад байгаа гэсэн.

Харин сүүлийн үед ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломж, мөнгөтэй эрхэмүүдийн уралдаан болох нь ойлгомжтой боллоо. Учир нь АН нам ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхэмүүдээсээ НЭГ тэрбум төгрөгийг дэнчин болгож авахаар ярьж байгаа тухай улс төрийн хүрээнийхэнээс бор шувуу нисэх боллоо. Ямартаа ч Монгол Улс тав дахь Ерөнхийлөгчийг сонгох сонгуульд аль намаас хэн нэр дэвших вэ гэдэг тавдугаар сарын 2-нд тодорхой болно.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Намын анхан шатны байгууллагын идэвх, зохион байгуулалтад анхаарахыг хүслээ 18 минутын өмнө
Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 1 цагийн өмнө
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна 17 цагийн өмнө
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ 17 цагийн өмнө
Өмнөговь аймагт 432 зөрчил илрүүлж, зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ 18 цагийн өмнө
Үнийн өсөлт улсын хэмжээнд 11.2 хувь хүрлээ 20 цагийн өмнө
Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга" тэмцээний хошой медальтан боллоо 22 цагийн өмнө
Ирэх даваа гарагт цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Цаг агаар: Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна 23 цагийн өмнө
С.Шаарийбуу: Амьдрал баян шүү дээ. Олон жил дотогшоо уйллаа. Өнөөдөр би гадагшаа уйлж үзлээ Өчигдөр
Дэлхийн агаарын тээвэрлэгчдийн 82 дахь удаагийн дээд хэмжээний хурал боллоо Өчигдөр
Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна Өчигдөр
Номгончууд залуу малчдыг дэмжиж урамшуулахыг хүсэв Өчигдөр
Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх санаачилгыг дэмжин ажиллана Өчигдөр
Скүүтер, мопедоор үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг түр зогсоохоос өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байна Өчигдөр
Чуулган: О.Номинчимэг нарын санаачилсан “Тамхины хяналтын тухай хууль“-ийн анхны хэлэлцүүлгийг хийнэ 2026/06/19
Отгонтэнгэр хайрхны тахилгаас буцаж явсан машин онхолдож хоёр хүн нас баржээ 2026/06/19
Cu брэнд монголын волейболын спортын хөгжлийн Шинэ түүхийг бичиж байна 2026/06/19
Цаг агаар: Улаанбаатар 10 хэмийн дулаан байна 2026/06/19
(COP17) эхлэхэд 60 хоног үлдээд байна. 2026/06/18