Өнгөрсөн 2019 оны арван хоёр дугаар сарын 20-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд хоёр настай хүү харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан. Уг хэрэгт холбогдуулан хүүгийн ээжийн хамтран амьдрагч, 24 настай Б.Хүлгэн гэгчийг цагдаагийнх байгууллагаас баривчлан, цагдан хорьж, шалгаж эхэлсэн.
Тэгвэл цагдаагийн байгууллагын мөрдөн шалгах ажиллагаа дуусаж, хэргийг хянуулахаар аймгийн Прокурорын газарт шилжүүлжээ. Процессын хувьд прокурор хэргийг хянаад, шүүхэд шилжүүлэх юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна