Халдварт өвчин судлалын үндэсний төвд коронавируст халдварын улмаас эмчлэгдэж байгаа 12 хүний хоёр нь эдгэрч эмнэлгээс гарлаа.
Энэ сайхан үйл явдал Дэлхийн эмч нарын баярын өдөр манай эмч, мэргэжилтнүүд ард түмэндээ барьсан бэлэг байлаа. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл COVID-19 цартахлын халуун цэгт ажиллаж байгаа эмч, мэргэжилтэн болон эдгэрч эмнэлгээс гарсан 2 Монгол бүсгүйдээ амьд цэцгийн баглаа илгээлээ.