ЭМЯ-наас ээлжит мэдээлэл хийх үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү
2020 оны гуравдугаар сарын 30-нд тусгаарлагдсан долоон хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Тандалтын шугамаар 12 сорьц цуглуулж шинжилгээ хийхэд мөн коронавирус илрээгүй. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 218 хүн тусгаарлагдаж, эмчилгээ, шинжилгээ, ажиглалтад хамрагдаад байна. Эмнэлэгт байгаа халдвартай монгол болон франц иргэнд захиа ирж байна. Сайхан сэтгэл гаргаж эх орондоо авчраад эдгээж, эрүүл мэндэд нь анхаарч байгаад төр засагтаа баярлалаа.