БСШУСЯ: Арван хоёрдугаар ангийн сурагчдыг тусгайлан хичээлүүлэх асуудлыг судалж байна

О.Шүрэнцэцэг
2020/04/04

БСШУСЯ-наас боловсролын салбарын үйл ажиллагааны талаар өнөөдөр /04.03/ дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. БСШУС-ын ын сайд Ё.Баатарбилэг “Бид дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл 1026 цагийн теле хичээлийг бэлтгэн хүргэнэ. Ингэснээр нийт 52210 минутын 3020 цагийн теле хичээл ямар нэгэн агуулга тасралгүй сурагчдад хүрнэ. Зайны сургалттай холбоотой давуу болоод сул тал байгаа. Олон нийтийн зүгээс сайшаалтай хандаж байгаа зүйл ч бий. Одоо Элсэлтийн ерөнхий шалгалт болох гэж байна. Бид төгсөх ангийн хүүхдүүдэд зориулсан тараах материалуудыг бэлдэж байгаа. Цаашдаа ч төгсөх ангийн хүүхдүүдэд зориулсан тусгай арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Элсэлтийн ерөнхий шалгалтын тов гарсан. Одоогоор хугацааг нь хойшлуулахгүй гэж бодож байгаа гэв.

Харин салбарын сайд хичээл хойшлуулах эхэсэн асуудалд, дөрөвдүгээр сарын 30-нд хорио цээрийн дэглэм цуцлагдах эсэхийг сайн хэлж мэдэхгүй байна. Хэрвээ хөл хориог дахин сунгавал бид Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх давтлагыг танхимаар өгөх боломжит хувилбарыг судалж байна. Нэг танхимд олноор хүүхэд цуглуулахгүйгээр ямар хэлбэрээр 10 хичээлийн шалгалтад бэлтгэх вэ, өдөрт хэдэн цагаар давтлага өгөх вэ гэдгийг сургууль сургуулийн төгсөгчдийн тоонд уялдуулж зохион байгуулахаар ажиллаж байна. Улсын хэмжээнд төгсөх ангийн хүүхдүүдэд зориулсан тараах материалыг бэлдээд байна. Энэ DVD-нд арванхоёрдугаар ангийн бүх теле хичээл, ЭЕШ-д зориулсан хичээл, журам, зөвлөгөө мэдээлэл, жишиг даалгаврууд бүгд багтсан. Бас төгсөх ангийн сурагчдын тоогоор Элсэлтийн ерөнхий шалгалтад зориулсан гарын авлагыг гаргасан. Ирэх долоо хоногоос улсын хэмжээний бүх сургуулиудаар дамжуулан гарын авлага, DVD тарааж эхэлнэ” гэсэн юм.

БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир 

-Хорио цээрийн хугацааг дөрөвдүгээр сарын 30-наас хойш сунгавал 12 дугаар ангийн сурагчдыг тусгайлан хичээллүүлэх ямар боломж нөхцөл байгааг судалж байна. Цаашид хичээл сургалтын үйл ажиллагааг тусгай горимд шилжүүлбэл нэг сургуульд 100-аас дээш тооны сурагч хичээллэхгүй, анги дүүргэлт 15-аас хэтрэхгүй гэх мэтчилэнгээр тооцоолж байгаа. Мөн нэг багшийн хичээлийн давтамж ямар байх, суудлууд хэр хэмжээний зайтай байхыг мэргэжлийн байгууллагаас өгч буй зөвлөгөөнд үндэслэн боловсруулж байна" гэлээ.

Түүнчлэн Т.Ням-Очир "Элсэлтийн ерөнхий шалгалт нь 12 жилийн хугацаанд юу судалж, мэдсэнийг шалгадаг тул теле хичээлээр тухайн сурагч 12 дугаар ангийн хичээлээсээ гадна өмнөх ангийн агуулгуудаа сэргээн, санах боломжийг олгож байгаа" хэмээн онцоллоо.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 1 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 1 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 2 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21