Ө.Энхтүвшин: Токиогоос ирсэн 266 зорчигч оношлогоо хийлгэж чадаагүй, маш өндөр эрсдэлтэй нислэг

О.Шүрэнцэцэг
2020/04/04

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлэл хийх үеэр Шадар сайд, УОК-ын дарга Ө.Энхтүвшин цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. 

УОК-ын дарга Ө.Энхтүвшин: Шуурхай штаб нь Засгийн газар, УОК-ын шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж, өдөр тутмын асуудлыг зохицуулах үүрэгтэйгээр 24 цагаар ажиллаж байна. Шинэ коронавирусийн тархалтын байдал улам хүнд болж байна. АНУ-д халдвар авсан хүний тоо 244,877 болчихлоо. Нэг өдрийн дотор 29,784 хүн өвдөж байна. Ийм тохиолдол өмнө нь Хятад, Солонгос, Италид ийм зүйл болоогүй. Эх орондоо ирье гэсэн хүний тоо 20-иодхон хоногийн өмнө 3,000 орчим байсан бол өнөөдөр 6,100 болоод цаашдаа нэмэгдэх хандлагатай болчихсон байна.

 УОК-оос гадаад орноос ирэх иргэдэд коронавирусийн шинжилгээ хийлгэсэн байх ёстой гэсэн шаардлага тавьж байгаа. Энэ шаардлага БНСУ-д байгаа иргэдийн хувьд хангагдаж байна. Өчигдөр тус улсаас ирсэн 270 орчим хүний 18 нь л шинжилгээ өгч чадаагүй байсан. Бусад орны тухайд шинжилгээ хийлгэх шаардлага хангагдахгүй байна. Тухайлбал, Япон улсын тал өвчний шинж тэмдэг илэрсэн хүмүүст л шинжилгээ хийнэ гэж байгаа. Ийм тохиолдолд бид оношлогоо явуулж, иргэдээ шинжилгээнд хамруулъя гэдэг хүсэлт тавьсан ч тус улсын зөвшөөрөлгүй оношлогооны хэрэгсэл нэвтрүүлэхгүй гэсэн хариу өгсөн. Токиогоос ирж байгаа 266 зорчигч оношлогоо хийлгэж чадаагүй. Тиймээс энэ бол маш өндөр эрсдэлтэй нислэг ирж байна. Түүн дотроо 56 орчим иргэн АНУ-аас дамжин ирж байгаа. Мөн Европын орнуудаас ч ирж байна. Байрлуулах байрнуудыг зохицуулсан. Гэр бүлээрээ болон зайлшгүй асаргаа шаардлагатай гаас бусад бүх зорчигч нэг нэгээрээ байрлана. Бүх зүйл хяналтад байгаа. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 1 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 1 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 1 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21