Ус хэмнэх энгийн аргууд

О.Шүрэнцэцэг
2020/04/06

Гал тогоондоо ус хэмнэх аргууд: 

Аяга таваг, тогоо шанагаа угаахдаа сайтар зүлгэхдээ усаа хааж бай. 

Дараа нь цэвэр усаар зайлж бай. 

Хүнс ногоогоо гоожиж буй усаар бус дүүргэсэн саванд цэвэрлээд дараа цэвэр усаар зайл. 

Хүнс ногоо угаасан усаа битгий асга, түүгээр гэрийнхээ цэцэг ногоог усла.

 Хүн бүр өөрийн гэсэн аягатай болсноор танай гэр бүл байнга аяга таваг угааж ус гарздахгүй.

Ариун цэврийн өрөөндөө ус хэмнэх аргууд: Усанд орохдоо биеээ савандаж байхдаа усаа хааж байхаа битгий мартаарай. Энэ нь 3 дахин бага ус зарцуулдаг ба 400 литр хүртэл ус хэмнэнэ. Хүүхдүүдээ ус хэрэглэснийхээ дараа крантаа сайн хааж байхыг захиж сурга. Хуучны зарим шүршүүр усыг хэт их гоожуулж алддаг.
Шүдээ угаах, сахлаа хусахдаа крантаа хааж бай. Хаахгүйгээр нэг удаа шүдээ угаах нь 20 литр ус үр ашиггүй зарцуулдаг. Мөн стаканд ус хийж шүдээ угааснаар бид усаа хэмнэж чадна. Ариун цэврийн цаасаа жорлонд биш хогийн саванд хаяж бай энэ нь ус хэмнэхээс гадна жорлон бөглөрөхөөс урьдчилан сэргийлнэ. Усныхаа халуун хүйтнээ тохируулахдаа бүлээн ус хэрэгтэй бол хүйтэн усаа ихэсгэхийн оронд халуун усаа багасгах нь зөв.

Ус хэмнэлттэй зарцуулдаг жорлонтой бол та жорлонгийн ус хураагууртаа хэмнэх төхөөрөмж суурилуулснаар нэг ус таталтаараа 3 литр хүртэл ус хэмнэх боломжтой.

Ус хэмнэх бусад аргууд: Угаалгынхаа машиныг хэмжээнд нь хүртэл усаар дүүргэсний дараа хувцас хунараа хийж угааж бай. Тэгвэл олон эдлэл угаах боломжтой болж байна. Загасны аквариумаа цэвэрлэхдээ усыг нь битгий асга ,усаараа та цэцэг ногоогоо усалж болно, энэ ус нь органик тэжээлээр таны цэцгийг тэтгэнэ. Өндөг чанасан усаараа та цэцгээ усалж бас болно, өндөгний хальсны минералууд цэцгэнд сайн нөлөөтэй.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 1 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 1 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 1 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21