БОАЖЯ: '50 100' аялал жуулчлалын цогцолборт ариун цэврийн байгууламж барина

О.Шүрэнцэцэг
2020/04/07

Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд энэ сарын 3,4-ний өдрүүдэд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд нар ажиллав.

Энэ үеэр Хөвсгөл нуурын эрэгт барих Найрамдал-2 зуслангийн барилгын ажлыг хаана эхлүүлэх, Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийн ерөнхий төлөвлөлт, 50 100 аялал жуулчлалын цогцолбор зэргийн үйл ажиллагаатай танилцлаа. 50 100 аялал жуулчлалын цогцолборт Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас ариун цэврийн байгууламжийн барилгыг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хүүхдэд зориулсан орчин нөхцөлийг бүрдүүлэхэд шаардагдах техник хэрэгслийг олгохоор шийдвэрлэлээ.

Тус аймагт аялал жуулчлалыг хөгжүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээг нэмэгдүүлэх зорилгоор 50 100 цогцолборыг байгуулж, дэлхийд байхгүй ховор энергийн төвийг орон нутгийн хөрөнгө оруулалтаар тохижуулж Хөвсгөл аймгийг зорин ирж буй аялагч, жуулчдын байгаль дэлхийгээсээ эрч хүч энерги авах боломжийг бүрдүүлсэн байна. Үүний үр дүнд өнгөрсөн онд тус төвийг 6000 гаруй иргэд зорин ирсэн аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 1 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 1 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 1 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21