ЭЕШ-ын бүртгэл энэ сарын 15-нд дуусна

О.Шүрэнцэцэг
17 цагийн өмнө

Улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбогдуулан боловсролын байгууллагын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож, хичээл сургалтыг цахим хэлбэрт шилжүүлээд байгаа билээ. Гэсэн ч энэ өдрүүдэд хүүхэд бүрийн хаврын шалгалт хаяанд ирж, төгсөх ангийнхны хувьд элсэлтийн ерөнхий шалгалтаа хэрхэн өгөх вэ гэсэн хэцүүхэн сорилттой тулгараад байна. Иймд бид элсэгчдэд зориулсан цахим сургалт, элсэлтийн ерөнхий шалгалтыг хэрхэн зохион байгуулах тухай болон эцэг, эхчүүдийн сонирхсон асуултад хариулт өгөхөөр элсэлт тойрсон мэдээллүүдийг багцлан хүргэж байна.

 БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг:

ХОРИО СУНГАГДВАЛ ТӨГСӨХ АНГИЙХАНД ТУСГАЙ СУРГАЛТ ЯВУУЛНА

 -“COVID-19” вирусын халдвартай холбоотойгоор дэлхийн 188 оронд сурагчдын хичээлийг түр хугацаанд зогсоогоод байна. Манай улсын  хувьд нэгдүгээр сарын 27-ноос хойш дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл 65 хоног хичээл тасарч байна. Тиймээс дэлхийн бусад орны жишгээр теле хичээлийг зохион байгуулаад явж байна. Их, дээд сургуулиуд онлайн сургалтад шилжээд байна. СӨБ болон дунд сургуулиуд теле хичээлээр сургалтаа явуулж байна. Дөрөвдүгээр сарын 30-ныг дуустал 1026 цагийн хичээлийг бэлтгэн хүргэнэ. Тавдугаар сард хичээл эхлэх эсэх нь бас тодорхойгүй байна, цаг үеийн байдлаас шалтаалан энэ сарын 20-ны үеэр шийд гарна.

Хичээл зайны сургалтад шилжсэнтэй  холбогдуулан сул болон давуу талууд байна.  Олон нийтийн зүгээс теле хичээлийг сайнаар үнэлж байна. Нөгөө талаас гэр бүлийн хүрээнд, эцэг эхчүүд  хүүхэдтэйгээ тулж ажиллах зэрэг  давуу талууд байна. 

Элсэлтийн ерөнхий шалгалт удахгүй болох гэж байгаа учраас төгсөх ангийн сурагчдад зориулсан тусгай  даалгавар, хичээлийг бэлтгэн хүргэж байгаа. Элсэлтийн шалгалтын тов гарсан, хоног хугацааг  хойшлуулахгүй байх чиглэл барьж байна.  Мөн бид бүх төгсөгчдөд зориулсан, ЭЕШ-тай холбоотой мэдээллийг  нэг дор багтаасан DVD, гарын авлагыг улсын хэмжээнд тараахаар бэлдэж байна. Энэ гарын авлагад ЭЕШ-ын зөвлөмж, жишиг даалгавар гээд хэрэгтэй бүх мэдээллүүдийг багтаасан. Мөн БҮТ-өөс цахим зөвлөх гээд дэд сайтыг нээн ажиллуулж байна.

 

БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын газрын дарга Т.Ням-Очир:

УЛСЫН ХЭМЖЭЭНД 590 ТӨГСӨХ АНГИ БАЙНА

 -Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 820 ЕБС үйл ажиллагаа явуулж байна. Үүний 590 нь  төгсөх арванхоёрдугаар ангитай байна. Улсын хэмжээнд 6446 хүүхэд төгсөж байгаагийн 28567 арванхоёрдугаар ангийн сурагч байна. Хэрэв дөрөвдүгээр сарын 30-нд хөл хориог цуцалбал ЭЕШ хэвийн явагдана. Харин карантин сунгагдвал арванхоёрдугаар ангийн сурагчдыг нэг танхимд олноор нь бөөгнөрүүлэхгүйгээр, ЭЕШ-д бэлдэх тусгайлсан давтлага бүхий сургалт хийхээр төлөвлөж байна. Ялангуяа, сумын төв, хөдөө орон нутагт баг дээр байгаа сурагчдад хичээлийг яаж хүргэх вэ, сошиал сүлжээ, дэд бүтэц муутай газруудад гарын авлага материалуудаа яаж хүргэх вэ гэдэгт анхаарч ажиллаж байна.  Мөн 12 дугаар ангид заавал судлах, сонгон судлах хичээлүүд орсон байгаа. Хичээлийн шинэ жил эхлэхэд хүүхдүүд өөрсдийн сонгон судлах хичээлүүдийг мэргэжлийнхээ чиглэлийн дагуу сонгон судалж байгааг тооцож үзээд, хичээлүүдийг хүүхэд бүрийн тоогоор хүргэж ажиллах зэрэгт анхаарч ажиллаж байна. Мөн ЭЕШ бол ерөнхий боловсролын сургуульд юу үзэж судалж, сурч мэдсэн бэ гэдгийг шалгадаг. Тэр утгаараа ЭЕШ-д дан ганцхан арванхоёрдугаар ангийн хичээлээс ирдэггүй, өмнөх ангид үзсэн хичээлийг агуулгаа ч бас сэргээн судалж, үзэж байх ёстой. Тийм болохоор бусад хичээлээ ч бас харах, ЭЕШ-д зориулсан хичээлүүд, лайвууд, теле хичээл гээд гурван янзаар хичээлээ хүлээн авч үзэж байгаа. Удахгүй хүүхэд болгонд гарын авлага материал, DVD-ийг хүргүүлнэ.

 

БҮТ-ийн дарга Ж.Ган-Эрдэнэ:

ЦАХИМ БҮРТГЭЛ ДУУСГААД, ШАЛГАЛТЫН БЭЛТГЭЛД АНХААРНА

 -Одоогоор 16911 шалгуулагч ЭЕШ өгөхөөр бүртгүүлээд байна. Үүнээс 1803 нь өмнөх оны төгсөгч байна. ЭЕШ-ыг долдугаар сарын 2-5-ны өдрүүдэд нэгдсэн журмаар зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаад ажиллаж байна. ЭЕШ-ын бүртгэл дөрөвдүгээр сарын 15-ны өдөр дуусна.

Өмнөх жилүүдтэй харьцуулахад ЭЕШ-ын бүртгэл жаахан тааруу байна. Энэ нь танхимын хичээл орохгүй байгаатай холбоотой болов уу. ЭЕШ авах хугацаа хойшилсон учраас бүртгэлийн хугацааг сунгаж магадгүй гэж ойлгож болохгүй. ЭЕШ-ын бүртгэл товлосон өдрөө буюу дөрөвдүгээр сарын 15-нд хаана. Тиймээс элсэгчид хугацаандаа амжиж бүртгүүлэх хэрэгтэй.  Яагаад бүртгэлийн хугацааг сунгахгүй вэ гэхээр бүртгэлийг хийж дуусаад шалгуулагч бүртэй тулж ажиллахаар төлөвлөж байна. Дөрөвдүгээр сарын 30-нд танхимын хичээл орохгүй бол шалгуулагч бүрт яаж мэдээлэл хүргэх вэ гэдэг асуудалд анхаарч ажиллана.  Тухайлбал, Монгол Улсын хил дээр 2400 сурагч байна. Түүнээс ЭЕШ өгөх 74 сурагч бий. Иймд Хил хамгаалах ерөнхий газрын Холбооны ангитай хамтарч мэдээлэл өгч байна. Төмөр замын өртөө, сум, багт байгаа сурагчдад мэдээлэл өгч ажиллана. Сурагчид 10 хичээлээр шалгалт өгнө. Тиймээс хүүхэд бүрийн сонгосон хичээл бүрт анхаарах, сурагч бүрийн шалгалтын бэлтгэл ажилд анхаарч ажиллана гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
100 мянган төгрөгөөр 3 кг мах ч худалдан авч хүрэхгүй байгаа талаар иргэд ярьж байна 6 цагийн өмнө
МАН бүлэг: Бизнес эрхлэгчдийн дарамтыг бууруулна 6 цагийн өмнө
О.Цогтгэрэл: Засгийн газар байгуулагдаад 100 гаруй хонож байхад юу ч хийж чадахгүй нь тодорхой боллоо 8 цагийн өмнө
Бусдын тээврийн хэрэгсэлд нуугдан улсын хил нэвтэрсэн хэргийг шүүнэ 11 цагийн өмнө
АТГ: Нэр дэвшигчдийн дөрвөн этгээдэд ашиг сонирхлын зөрчил илэрч, 138 гомдол мэдээллийг шалгаж байна 11 цагийн өмнө
УИХ дахь АН, МАН-ын бүлэг болон ХҮН намын зөвлөл хуралдана 14 цагийн өмнө
"Элсэлтийн шалгалт"-д нийт 49,014 шалгуулагч бүртгүүлжээ 14 цагийн өмнө
ОБЕГ: Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 2500 га талбай өртөж шатсан 14 цагийн өмнө
Танилц: Нийслэлийн дараах 93 цэцэрлэг ЗУН ажиллана Өчигдөр
​СХД-ийн 22-ын товчооны орчимд мотоциклийн осол гарч, жолооч амиа алджээ 2026/06/06
УДШ: Ерөнхий шүүгчийг сонгосон шийдвэрийг хүчингүй болгох, дахин сонгууль зарлана гэх мэдээллүүд нь ор үндэсгүй, худал 2026/06/06
Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо 2026/06/06
Ойрын хоногуудад нутгийн зүүн хагаст сэрүүхэн, бороотой байна 2026/06/06
Парис, Токиогийн гайхамшгийг санагдуулам дижитал ертөнц Улаанбаатарын төвд амиллаа 2026/06/05
Энэ зуны аяллын маршрутад заавал оруулах фестиваль — “ХӨХ БААВГАЙ 2026” 2026/06/05
Нээлттэй сонгон шалгаруулалтын зар 2026/06/05
Дулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд барина 2026/06/05
АТГ-аас мопед, скутерийн хэрэглээг түр зогсоолгов 2026/06/05
Бурхан Халдун уулын, уулын тэнгэрийг тайх төрийн тахилга болно 2026/06/05
Нийтийн эзэмшлийн гудамж талбайгаар иргэд аюулгүй зорчих нөхцөл бүрдлээ 2026/06/05