Зариг сайтын үзэгч, уншигч иргэдээс хүлцэл өчье

О.Шүрэнцэцэг
2020/04/09

Зариг.мн сайт нь гурван жилийн хугацаанд хэвлэл мэдээллийн салбарт үйл ажиллагаа явуулж, иргэдэд мэдээллийг хүргэхдээ бодит байдлыг газар дээрээс нь ямар нэг эвлүүлэггүй, шууд хүргэн ажиллаж ирсэн.

Харин өчигдөр буюу 2020.04.08-ны өдөр манай сэтгүүлч Сонгинохайрхан дүүргийн 3-р хорооноос мэдээллийг сурвалжлан ажиллахдаа үг сонголтын алдаа гаргаж, уншигч, үзэгч иргэдэд таагүй сэтгэгдэл төрүүлсэнд редакцын зүгээс уучлал хүсэж байна.

Тухайн сурвалжилга нь шууд дамжуулалт байсан учир үгийн алдааг засах боломжгүйгээр үзэгч, уншигч та бүхэнд хүрсэнд харамсаж байгаа тул та бүхэн шууд дамжуулалтын эрсдэлийг тооцон ойлгож, уучлахыг хичээнгүйлэн хүсэж байна.

Бид энэ мэт алдааг дахин гаргахгүйг хичээн, редакцын доторх хариуцлагаа нэмэгдүүлэн, хичээн ажиллах болно. Бидний бэлдсэн мэдээ сурвалжилгыг хүлээн авч, санал шүүмж, зөвлөгөөгөө ирүүлж байдаг нийт уншигч үзэгч та бүхэндээ ямагт талархаж, урам авч ажилладаг билээ.

зариг.мн сайтын редакци

2020.04.09


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 28 минутын өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 2 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 2 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 2 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22