Москвад бүх төрлийн тээврийн хэрэгслээр явахын тулд электрон зөвшөөрлийн бичиг авч байхаар боллоо

О.Шүрэнцэцэг
2020/04/12

ОХУ-д шинэ коронавирусийн цар тахлын нөхцөл байдал Итали, Испани, АНУ зэрэг улсуудыг бодвол харьцангуй гайгүй байгаа ч шинэ тохиолдлын тоо хангалттай буурахгүй байна. Дөрөвдүгээр сарын 11-нд ОХУ-д 13 мянга 584 тохиолдол бүртгэгдсэн. Өнгөрсөн хоногийн дотор шинээр 1667 тохиолдол бүртгэгдэж, 106 хүн нас барсан байна.

Иймд Москвагийн эрх баригчид иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах үүднээс бүх төрлийн тээврийн хэрэгслээр зорчих цахим үнэмлэх нэвтрүүлжээ. Өнөөдрөөс эхлэн иргэд нь эмнэлэг эмийн сан орох, зайлшгүй шаардлагаар ажилд явах гээд бүх л зорилгоор метро, автобус, такси, хувийн авто машин зэргийг ашиглан хөдөлгөөнд оролцох бүрдээ цахим нэвтрэх үнэмлэх авч байхаар болсон байна.

16 оронтой цахим зөвшөөрлийн Москва хотын захиргааны сайтаас эсвэл тусгай дугаар руу SMS явуулан авах боломжтой. Цахим зөвшөөрөл нь ажилд явах, эмнэлэгт үзүүлэх ба хувийн хэрэгцээгээр гэсэн гурван төрөл байна. Хувийн хэрэгцээгээр тээврийн хэрэгсэл ашиглах зөвшөөрлийг долоо хоногт хоёроос илүү удаа өгөхгүй юм байна. Мөн өнөөдрөөс эхлэн Москвагийн хотын цагдаа нар тээврийн хэрэгслийг зогсоон цахим зөвшөөрлийг нь шалгаж байхаар болов. Иргэд цахим зөвшөөрөл болох 16 оронтой тоог бичиж, зургийг нь авч хадгалан биедээ авч явах ёстой. Зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодсон, түүгээр зорчсон тохиолдолд цар тахлын үеийн хөл хорионы дэглэмийг зөрчсөнд тооцон 5000 рублиэр торгох аж. Таксины жолооч нар дуудлагаар очихдоо зорчигчдоос цахим зөвшөөрлийг нь шаардаж байхаар болжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 1 цагийн өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 3 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 3 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 3 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22