Бондуудын эргэн төлөлтөд эрсдэл учирч болзошгүй

О.Шүрэнцэцэг
2020/04/13

Манай улс 2021 оны эхнээс гурван тэрбум ам.долларын өрөө төлж эхэлнэ. Өнөөдрийн байдлаар гадаад валютын нөөц  дөрвөн тэрбум ам.доллар байна.  Энэ жилийн төсвийн алдагдал хоёр их наядаас долоон их наяд руу тэлэхээр байгаа. Мөн  нэмж зээл авах, зэргээр Засгийн газрын өр нэмэгдэхээр байгааг эдийн засагчид хэлж байна. Түүнчлэн БНХАУ-ын Ардын банктай байгуулсан споц хэлцлийн 12 тэрбум ам.долларыг эргүүлэн төлөх хугацааг энэ онд сунгахгүй тохиолдолд байдал улам хүндэрч  хуваарийн дагуу 2021-2024 төлөх бондуудын төлбөрийг барагдуулах  боломжгүй болох дүр зураг ажиглагдаад эхэлжээ. Тухайлбал,   2021 онд  төлөх  500 сая ам.долларын  Мазаалай бондын  өрийг барагдуулах боломжгүй болох эрсдэл байгааг сануулж байна. Учир нь  энэ оны төсвийн алдагдал  оны эхний гурван сарын байдлаар  125 сая ам.долларт хүрээд байна.  Дээр нь 2.1 их наядын алдагдалтай төсөв баталсан. Түүнчлэн коронатай холбоотойгоор дэлхий даяар гадаад худалдаа гацсан энэ үед цаашид төсвийн орлого бүрдүүлэлт  оны эцэст  6-7 их наяд төгрөгөөр буурч алдагдал энэ хэмжээгээр нэмэгдэх төлөв байгааг эдийн засагчид  хэлж байна. Ингэснээр хуваарийн дагуу төлөгдөх бондуудын  өр барагдуулах стратеги  төлөвлөгөө нурах шинжтэй болжээ. Өөрөөр хэлбэл, хамгийн түрүүнд төлөх  Хөгжлийн банкаар гаргасан Мазаалай бондын  500 сая ам. доллар шууд гадагш гарснаар валютын дотогш орох урсгал алдагдахад  нөлөөлөх ажээ. Энэ нь коронагоос шалтгаалж   манайд гаднаас орж ирэх хөрөнгө оруулалт гацахтай холбоотой аж.  

 Нэг  хүнд ногдох гадаад өр 30  саяд хүрэх нь           

 Өнгөрсөн  жилийн дундуур нэг хүнд ногдох гадаад өр 20 орчим сая төгрөг байсан бол өнөөдөр 28.3 саяд хүрлээ.  Манай улсын гадаад өр гурван тэрбум ам. доллар. Үүнийг төгрөгт шилжүүлбэл 83 орчим их наяд болж байна. 2019 оны эцэст нэг хүнд ногдох Монгол Улсын нийт өр 9473 ам.доллар, Засгийн газрын гадаад өр 2378 ам.доллар болж өсчээ. Тэгвэл 2016 оны II хагаст манай нэг иргэнд ногдох Монгол Улсын нийт өр 7776 ам.доллар, Засгийн газрын гадаад өр 1532 ам.доллар орчим байв. 2016 оны II хагасыг 2019 оны жилийн эцэстэй харьцуулахад Монгол Улсын Засгийн газрын өр 2.91 тэрбум ам.доллар буюу 8.1 их наяд төгрөгөөр нэмэгдээд байна. Коронавирусаас үүдэлтэй эдийн засгийн хямралыг даван туулахын тулд дахин гурван  их наяд төгрөгийн гадаад зээл авна гэдгээ Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдсэн. Бүр түрүүчээс нь зээлээ аваад эхэлчихсэн гэдгээ ч хэлсэн. Нэмэлт гурван их наяд төгрөгийн гадаад зээл нь Засгийн газрын өрийг 1.1 тэрбум ам.доллараар нэмэгдүүлнэ. Өөрөөр хэлбэл МАН засаг барих энэ хугацаандаа 4.01 тэрбум доллараар Засгийн газрын гадаад өрийг нэмэгдүүллээ гэсэн үг.  Тодруулбал, Засгийн газрын долоон багц хөтөлбөрийг хэрэгжүүлж  хямралыг давах 5.1 их наяд төгрөгийн 3.7 их наядыг гадны санхүүжилт зээлийн эх үүсвэрээр, үлдсэнг нь төсөв дотроо холбогдох зохицуулалтыг хийх замаар гаргана хэмээн Сангийн сайд  тайлбарласан.

 Гадаад өр сүүлийн гурван жилд гурван тэрбумаар  нэмэгдсэн

 2012-2016 оны үеийн эрх баригчид гадаад өрийг  2.77 тэрбум ам.доллараар нэмсэн. Харин  сүүлийн гурван жилийн хугацаанд гурван тэрбум төгрөгөөр манай гадаад өр өссөн хэмээн эдийн засагч Б.Дөлгөөн  хэлсэн.  Нөгөөтэйгүүр, манай гадаад өр нэмэгдэх хэрээр манай улсын зээлжих зэрэглэл буурна. Манай зээлжих зэрэглэл одоо “В 3” байгаа. Олон улсын Валютын сан удахгүй эдийн засгийн тоймоо зарлана. Энэ үеэр зээлжих зэрэглэлийг бууруулна гэдгээ мэдэгдсэн. Япон улсын зээлжих зэрэглэл “А3-А1” гэдэг. Тэгвэл коронатай холбоотойгоор бүх улсын  эдийн засаг нь хүндэрсэн энэ үед  зээлжих зэрэглэлийг  бууруулахаар  байгааг эдийн засагчид онцолж байсан.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 1 цагийн өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 3 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 3 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 3 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22