Өглөө болгон нийслэл хотод сааралтсан утаа үзэгдэх болсон. Хаана түймэр гарчив гэх бодол хүн бүрийн толгойд эргэлддэг. ОХУ-ын Эрхүү муж, Сибирийн ойд их хэмжээний түймэр гарчээ. Хойд хөршид гарсан түймрийн утаа Сэлэнгэ аймгийг бүрхэн өчигдөрөөс нийслэл хотруу орж ирсэн байна.
Эрхүү мужид нийт 2000 гаруй га газрыг хамарсан 44 түймрийн голомтыг унтраахаар ажиллаж байгаа бөгөөд Буриадад 1000 орчим га талбайд түймэр асаж байгаа аж. ОХУ-ын Онугой байдлын яамнаас түймрийг унтраах ажилд гал унтраах тусгай зориулалтын Ил-76, Бе-200 онгоцууд, мөн 26 мянган цэргийн албан хаагчийг илгээгээд байгаа гэнэ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна