Хууль бусаар газар эзэмшсэн 120 орчим иргэн, аж ахуйн нэгжийн газрыг цуцлахаар судалж байна

О.Шүрэнцэцэг
2020/04/14

Улаанбаатар хотын хэмжээнд хууль бусаар олгогдсон зарим газруудыг нийтийн эзэмшилд буцаан авсан шийдвэрийн талаар өнөөдөр НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал, Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Улаанбаатар хотын нийтийн эдэлбэр газруудыг хамгаалах, тохижуулах, иргэд, оршин суугчдынхаа ая тухтай амьдрах, хүүхэд залуус, ахмадуудынхаа амарч тухлах орчныг бүрдүүлэх зорилгоор үе шаттай ажлыг хэрэгжүүлж байна.

НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал “Зөрчилтэй газруудын судалгааг гаргаж, газрыг цэгцлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд нийт 246 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хууль бусаар эзэмшиж байсан газрыг цуцаллаа. Цуцлагдсан нийт газрын талбайн хэмжээг бодож үзвэл 150 орчим га газрыг өнөөдөр нийслэлийн Засаг даргын зүгээс цуцалж, НИТХ-д хоёр удаагийн тогтоолоор өргөн барьж нийтийн эдэлбэр газраар шийдвэр гаргуулан хамгаалалтад аваад байна. Нийтийн эдэлбэр газар гэдэг бол хэн нэгэн иргэн, аж ахуйн нэгжийг тухайн газрын эзэмшихийг хориглосон газрыг ойлгож болно. 246 иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас 32 нь шүүхэд гомдол гаргасан. Зөрчилтэй газрыг чөлөөлөх, цэгцлэх ажил үргэлжилнэ. Одоогийн байдлаар шинээр 38 байршилд 120 орчим иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газрыг цуцлахаар судалж байна” гэлээ.

Хэсгийн ахлагч нарт олон нийтийн цагдаагийн эрх олгоно

Мөн дүүрэг хороо болгонд байгаа 1630 орчим хэсгийн ахлагч нар өнөөдрөөс Цагдаагийн Ерөнхий газраас батлагдсан хуваарийн дагуу олон нийтийн цагдаагийн сургалтад сууж эхэлж байна. Сургалтынхаа дараа бүгд шалгалт өгч, тэнцсэн хэсгийн ахлагч нарт олон нийтийн цагдаагийн эрх олгон ажиллана. Ингэснээр тэд зөрчлийн хуульд заасны дагуу гудамж талбайд шүлс, нусаа ил задгай хаяж, зөвшөөрөгдөөгүй газар хогоо хаясан гэх мэт зөрчлүүдэд хялбаршуулсан журмаар иргэн, аж ахуйн нэгжид торгуулийн арга хэмжээ авах эрхтэй болно гэдгийг Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал онцолж хэлсэн юм.

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар “Нийслэлд үеийн үед газрын асуудал олны хараанд байж ирсэн. Хотын дарга С.Амарсайхан ажлаа авснаас хойш газрын асуудалтай хатуу тэмцэнэ гэдгээ илэрхийлсэн. Энэ нь хэн нэгний өмч рүү халдаж байгаа хэрэг биш. Анхнаасаа хууль бусаар олгогдсон байж болзошгүй газруудыг чөлөөлж байгаа. Хатуухан хэлэхэд зарим тохиолдолд тодорхой хувийн эзэмшилд байсан газрыг цуцалж, тэнд нь нийтийн эзэмшил болгох шийдвэр гарган олон нийтэд хэрэгтэй цэцэрлэгт хүрээлэн байгуулах зэргээр ашиглая гэхэд эзэмшиж байсан хүмүүс ямар нэгэн байдлаар эсэргүүцлээ илэрхийлэх, ингэхдээ далд хэлбэрээр олон нийтийг турхирах, Төрийн бус байгууллага нэртэй хүмүүсийг гар хөл болгон явуулж байхыг үгүйсгэхгүй. Ийм хандлага гарч байгаа гэдгийг манай иргэд ойлгох байх. Мөн “Хотын соёл” аян Улаанбаатар хотын хэмжээнд өрнөж эхэлсэн. Уг аяныг гардан зохион байгуулах хүмүүс бол манай хороо, дүүргийн хэсгийн ахлагч нар юм. Хэсгийн ахлагчид энэ сарын 15-наас эхлээд зөрчлийн тухай хуульд заасан тодорхой зүйл заалтаар торгох, хариуцлага тооцох эрхтэй болно. Тийм учраас энэ хүмүүсийн шаардлагыг хүлээн авч биелүүлэхийг иргэд, олон нийтээсээ хүсч байна” хэмээв.

Дугаарын хязгаарлалтыг тэгш, сондгойгоор явуулах асуудлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан гэв

Түүнчлэн хэвлэлийн хурлын үеэр дугаарын хязгаарлалтай холбоотой асуудлаар тайлбар өгөв.

“Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулинд авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор авто замын хөдөлгөөнд тодорхой хязгаарлалт хийх эрх нь аймаг, нийслэлийн Засаг дарга нарт байдаг. Нийслэлийн Засаг даргад Улсын онцгой комиссын зүгээс санал дэвшүүлсэн. Засаг даргын захирамж бол нийтээр дагаж мөрдөх ёстой хэм хэмжээ байдаг учраас урьдчилан бид иргэдээс цахим хэлбэрээр сонсгол зохион байгуулдаг. Энэ сонсголын үр дүнд иргэд автомашины дугаарын хязгаарлалтад орсноор автобус буюу нэг тээврийн хэрэгслээр зорчих иргэдийн тоо хэт олон болох эрсдэл байна гэсэн учраас Хотын даргын зүгээс дугаарын хязгаарлалтыг тэгш, сондгойгоор явуулах асуудлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан” гэдгийг НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал хэлсэн юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа 2 цагийн өмнө
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ 2 цагийн өмнө
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? 4 цагийн өмнө
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна 4 цагийн өмнө
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа 4 цагийн өмнө
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ 5 цагийн өмнө
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа 6 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 6 цагийн өмнө
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ 6 цагийн өмнө
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ 7 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орно 7 цагийн өмнө
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно 22 цагийн өмнө
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Даншиг наадам үргэлжилж байна Өчигдөр
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ Өчигдөр
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна Өчигдөр
Нийслэлд +31 градус дулаан байна Өчигдөр
Дөрвөн уулын тахилга боллоо Өчигдөр
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно 2025/06/28
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ 2025/06/28