ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДҮҮД ӨРСӨЛДӨНӨ


Гуравдахь жилдээ зохион байгуулагдаж байгаа "Хамтдаа инээмсэглэе" Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн урлагийн их наадам өнөөдөр БЗД-ийн Соёлын Төвд болно. "Хамтдаа инээмсэглэе" сайн үйлсийн аянаас санаачлан зохион байгуулдаг бөгөөд хүүхдүүдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулаад 3 жил болжээ. Өнгөрсөн хугацаанд 12 цуврал арга хэмжээ зохион байгуулж 2500 орчим хүүхэд багачууд хамрагдсан байна.

Энэхүү аянаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг нэг гол ажил нь Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг зургаан тусгай сургуулийн сурагчдын дунд "Хамтдаа инээмсэглэе" Урлагийн их наадмыг зохион байгуулдаг бөгөөд жил бүр нийт 120-130 сурагч хамрагддаг тусгай сургуулийн багш, сурагчдын хүсэн хүлээдэг арга хэмжээ болсон байна. Энэ жил МЗХ-ний Залуучуудын Хүмүүнлэгийн байнгын хороо, "Сайны төлөөх өөрчлөлт" ТББ-ууд хамтран зохион байгуулж байна. Мөн Хөгжлийн бэрхшээлтэй сурагчдад урам зориг, баяр баясал, итгэл үнэмшил нэмдэг энэхүү арга хэмжээний энэ жилийн ерөнхий ивээн тэтгэгчээр "Мон анир" ХХК, мөн ивээн тэтгэгчээр "Эрхэм чанар" протезний үйлдвэр, "General Etalon" ХХК, "Kempenski Khaan Palace Hotel"-ийн хамт олон ажиллаж, мэдээллийн ивээн тэтгэгчээр ETV HD телевиз ажиллаж "Хамтдаа инээмсэглэе -2017" Урлагийн их наадмаар телевизийн нэвтрүүлэг бэлтгэн олон нийтэд хүргэхээр болсон байна. Урлагийн их наадмын шүүгчээр Жүжигчин Г.Ундармаа хоёр дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд энэ жилийн шүүгчээр хийлч Ч.Дэлгэрцэцэг, жүжигчин Г.Ундармаа, жүжигчин Э.Цолмонбаяр буюу Цоомоо \TV cocktail хамтлаг\ нар оролцох бол хөтлөгчөөр "Болор цом" яруу найргийн наадмын шагналт , Хайрын шүлгийн "Цагаан уул" наадмын Тэргүүн байрын шагналт, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт Яруу найрагч Ч.Ууганбаяр оролцох юм.

Урлагийн наадам олон нийтэд нээлттэй байх бөгөөд тасалбар борлуулахгүй, сонирхсон хэн бүхэн очиж үзэх боломжтой.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Намын анхан шатны байгууллагын идэвх, зохион байгуулалтад анхаарахыг хүслээ 1 цагийн өмнө
Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2 цагийн өмнө
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна 18 цагийн өмнө
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ 18 цагийн өмнө
Өмнөговь аймагт 432 зөрчил илрүүлж, зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ 18 цагийн өмнө
Үнийн өсөлт улсын хэмжээнд 11.2 хувь хүрлээ 21 цагийн өмнө
Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга" тэмцээний хошой медальтан боллоо 23 цагийн өмнө
Ирэх даваа гарагт цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Цаг агаар: Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна Өчигдөр
С.Шаарийбуу: Амьдрал баян шүү дээ. Олон жил дотогшоо уйллаа. Өнөөдөр би гадагшаа уйлж үзлээ Өчигдөр
Дэлхийн агаарын тээвэрлэгчдийн 82 дахь удаагийн дээд хэмжээний хурал боллоо Өчигдөр
Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна Өчигдөр
Номгончууд залуу малчдыг дэмжиж урамшуулахыг хүсэв Өчигдөр
Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх санаачилгыг дэмжин ажиллана 2026/06/19
Скүүтер, мопедоор үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг түр зогсоохоос өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байна 2026/06/19
Чуулган: О.Номинчимэг нарын санаачилсан “Тамхины хяналтын тухай хууль“-ийн анхны хэлэлцүүлгийг хийнэ 2026/06/19
Отгонтэнгэр хайрхны тахилгаас буцаж явсан машин онхолдож хоёр хүн нас баржээ 2026/06/19
Cu брэнд монголын волейболын спортын хөгжлийн Шинэ түүхийг бичиж байна 2026/06/19
Цаг агаар: Улаанбаатар 10 хэмийн дулаан байна 2026/06/19
(COP17) эхлэхэд 60 хоног үлдээд байна. 2026/06/18