Хөрөнгө нь 700 саяар өссөн НИТХ-ын төлөөлөгч хэн бэ?

О.Шүрэнцэцэг
2020/04/15

АТГ албан тушаалтнуу­дын 2019 оны ХОМ-т дүн шинжилгээ хийж эхэл­лээ. Тодруулбал, хө­рөнгө нь давтамжтай болон огцом өссөн албан ту­шаалт­нуудын мэдүүлгийг сугалж авч үнэн зөв эсэхийг нь татварын байгууллагатай тулгаж байгаа юм. Энэ дагуу 800 саяас гурван тэрбум төгрөг хүртэлх хөрөнгөтэй мэдүүлэг гаргагчдаас сэжиг бүхий гэмээр арав гаруй албан тушаалтантай холбоотой хэд хэдэн аж ахуйн нэгж хуулийн этгээдийн мэдээллийг өнгөрсөн долоо хоногт татварын байгууллагад шилжүүлсэн байна. Тэр дунд мэдүүлэг гаргагч Б-гийн 100 хувь эзэмшдэг компани 2018 онд 2.428.179.400 төгрөгийн орлого олсон бол 2019 онд 3.169.350.050 төгрөг болсон байна. Өөрөөр хэлбэл, төрийн албан тушаалтны бүрэн эзэмшлийн компанийн орлого жилийн дотор 741.170.650 төгрөгөөр огцом нэмэгджээ. Бидэнд олдсон мэдээллээр компанийнх нь орлого жилийн дотор 740 гаруй сая төгрөгөөр өссөн албан тушаалтан нь НИТХ-ын төлөөлөгч юм байна. Мөн тэр дунд орлого нь 200-800 саяар нэмэгдсэн,  тэрбум төгрөгийн үнэтэй үл хөдлөх хөрөнгө борлуулсан тохиолдлууд ч байгаа аж.

 Албан тушаалтнууд АТГ-т долоон төрлийн мэдүүлэг гаргадгаас зөвхөн гурван төрлийн орлогыг цахим баазаас түүхэд энэ мэтээр огцом нэмэгдсэн баримтууд гарч ирлээ гэсэн үг. Их хэмжээний мөнгө хаанаас ямар учиртай  “урсч” орж ирснийг АТГ, татварын байгууллага хамтран хянаад хэрэв орлогоо нуусан болон үндэслэлээ нотолж чадахгүй бол хуулийн хариуцлага хүлээлгэдэг. Хуульд зааснаар 50 сая төгрөгөөс дээш хэмжээний орлогоо нотолж чадахгүй бол үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үздэг. Өнгөрсөн жил яг энэ жишгээр  1.1 тэрбум төгрөгийн зөрчил илрүүлж гурван иргэн, дөрвөн аж ахуйн нэгж байгууллагад 70 гаруй сая төгрөгийн төлбөр ноогдуулсан байдаг. Түүнчлэн  30 гаруй албан тушаалтныг үндэслэлгүйгээр хөрөнгөж­сөн гэж үзэж хариуцлагад татаж байв.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 1 цагийн өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 3 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 3 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 3 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22